Дархан-Уул аймгийн 27-р цэцэрлэг нь Аймгийн Засаг даргын 2018-оны 12-р сарын 28-ний өдрийн А-01/424-р захирамжаар Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт 6 бүлэгт 150 хүүхдийн хүчин чадалтай 25 багш ажиллагсадтайгаар байгуулагдаж 2019 оны 03-р сарын 05-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Дархан сумын 8-р багийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдээс гадна, хөгжлийн бэрхшээлтэй болон цэцэрлэгт хамрагдах боломжгүй, амьдралын хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулан, иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөх, хүүхдийн сурч хүмүүжих эрхийг ханган ажиллаж байна.
Цэцэрлэгийн гадаа талбайн тохижилтод 1200мк газар ногоон байгууламж, 3000 гаруй цэцгийн мандал, 100 гаруй навчит болон шилмүүст мод тарьж ургуулсан байна. 2023-2024 оны хичээлийн жилд 6 бүлэгт 186 хүүхэд, 24 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
-Тус цэцэрлэг нь 2021-2022 оны хичээлийн жилд БШУСайдын- 2018 оны А/181 дүгээр тушаал "Аюулгүй амьдрах ухаан хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэн сургалтын төлөвлөгөө боловсруулан газар хөдлөлт болон галын аюулаас урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэгийг олгох, цэцэрлэгийнхээ зай талбайг ашиглан дадлага сургуулилалт хийх байр төвүүдийг байгуулан сар бүрийн 27-ний өдөр гамшгийн аюулын дуут дохионы дагуу дадлага сургуулилалтийг хийж, бага насны хүүхдийг гамшгийн аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах ойлголттой болгон хөгжүүлж, бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд нэмэлт сургалтаар гүнзгийрүүлэн орж Дарханыхаа болон бусад аймаг орон нутгийн нийт 400 гаруй багшид туршлагаа түгээж БШУЯамны 2021 оны үйл ажиллагааны тайлангаар үндэсний хэмжээнд хамгийн “САЙН ТУРШЛАГА” гэж үнэлэгдсэн.
-Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 1-р сарын 20-ны өдрийн 01А-24 тоот “2022 оныг хүүхэд хамгааллын жил” болгон зарлах тухай захирамжийн дагуу “Хүүхэд хамгааллын жилийн ажлын төлөвлөгөө”-г жил бүр байгууллагаараа хэлэлцэн баталж хэрэгжүүлэн ажиллаж 2021-2022 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн Боловсролын салбарын "Хүүхэд хамгааллыг эрхэмлэгч байгууллага"-аар шалгарч байсан.
-Бага насны хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжин, үгийн баялагийг нэмэгдүүлэх зорилгоор 6 бүлэгт "Хэл яриа хөгжүүлэх төв"-ийг шинээр байгуулан, өдрийн дэглэмийн 11:00-11:20 цагийн хооронд үгийн баялаг нэмэгдүүлэх цагийг оруулан, хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд тохирсон ном гарын авлага, дасгал даалгавар, хэрэглэгдэхүүн, тараах материал боловсруулж сургалт үйл ажиллагаандаа ашиглаж байгаа туршлагаа Дархан-Уул аймгийн төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүд, Улаанбаатар, Өвөрхангай, Дорноговь, Сэлэнгэ аймгийн аймгийн 150 гаруй багшид түгээсэн.
Нийтлэгдсэн: 2024-02-20 09:34:24