ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН 30 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

             Дархан уул аймгийн 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  30 дугаар  цэцэрлэг нь  анх 1982 онд “ Орос” цэцэрлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж  байгаад 1992 онд татан буугдсан түүхтэй. Олон жил ашиглагдаагүй  гадны нөлөөллөөр тоногдсон   барилгыг Дархан уул аймгийн Засаг захиргаа,  ОХУ-ын  Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай гэрээ байгуулан түрээслэн авч  Дархан Уул аймгийн Засаг даргын  2019 оны 8-р сарын 1-ний өдрийн 01-А/266 тоот захирамжаар  их засварт оруулах шийдвэрийг гаргасан байна.

         2019 онд Улсын төсвөөс 419 сая 200 мянган төгрөгийн тендер зарлагдан  “Тотал импекс “ ХХК нь 392 сая төгрөгийн хөрөнгө оруулалттайгаар цэцэрлэгийн барилгад их засвар хийн ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгснөөр 8 бүлэгтэй, 200 хүүхдийн хүчин чадалтай,  30 багш ажиллагсадтай “Хайраар үлгэрлэе, Хамтдаа хөгжье” гэсэн УРИА –тайгаар эрч хүч, зорилго нэгт  хамт олон 2020 оны 9-р сарын 30-нд цэцэрлэгийн  үйл ажиллагаа эхэлсэн.

         Манай цэцэрлэг нь хамран сургах тойргийн болон цэцэрлэгт хамрагдаж чадахгүй алслагдмал хорооллын 2-5 настай  хүүхдийг олон талт үйл ажиллагааны явцад бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийг дэмжин хөгжүүлж , хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ажлыг бодлогын  түвшинд чанарыг эрхэмлэн зохион байгуулан  хэрэгжүүлж, сургуульд амжилттай  бэлтгэн оруулах, эцэг эхийн гурвалсан холбоог бэхжүүлэх, хүүхдийн сурч хүмүүжих эрхийг ханган ажиллаж байна.

         Аймаг орон нутаг ,төсөлт арга хэмжээ, багш ажилчид эцэг эхчүүдийн санаачилга дэмжлэгээр хүүхдийн сурч хүмүүжих ая таатай орчин бүрдэж, цэцэрлэгийн гадна болон дотоод орчинд  тохижилтын ажлууд хийгдсээр байгаад бид баяртай байна.

 

 


Нийтлэгдсэн: 2024-03-26 10:26:58