|
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 30-Р ЦЭЦЭРЛЭГИЙН 2020-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ОНЦЛОХ ЯВДЛЫН ҮЙЛ МЭДЭЭ
2020-2021 он
-
“ҮЛГЭР ЯРИХ АРГА ЗҮЙ ”–г нэвтрүүлэх зорилготой багшийн хүүхдийн хөгжлийг дэмжсэн 4 чиглэлийн хүрээнд 7-8 арга хэмжээнд давхардсан тоогоор 2000 гаруй хүүхэд 500 гаруй эцэг эх, СӨББ-ын байгууллагын цахим хуудас, Дархан сумын гурван цэцэрлэгийн 30 гаруй багшид үзүүлэх ажлыг зохион байгуулж сургалтын хэрэглэгдэхүүний сангаа 8 төрлөөр 1000 гаруй бүтээлээр баяжуулан ажилласан бөгөөд жил бүр энэ арга хэмжээг баяжуулан олон хэлбэрээр зохион байгуулан ажиллаж байна.
2021-2022 он
-
Эцэг эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн зөвлөлийн санаачлагаар сургалтын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах, гадны аливаа нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилготой санаачилсан хандивын аянд 5.861.600 төг төвлөрч цэцэрлэгийн гадаа-3, дотор-13 нийт 16 камерийг шинээр суурилуулж аюулгүй байдал хангагдав.
-
Эрсдэлийн төлөвлөгөөг гарган байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийн үнэлгээний мөрөөр илэрсэн зөрчлийг арилгаж, эрсдэлийг бууруулан ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх гамшгийн сургалтад 30 багш ажилчид хамрагдан хийсэн ажлаараа “ЭРСДЭЛГҮЙ ДАРХАН” аяны хүрээнд” ШИЛДЭГ 12“ байгууллагын нэгээр шалгарч “БАТЛАМЖ” 100,000 төгрөгөөр шагнуулж хамт олноороо хөдөлмөрөө үнэлүүлсэн. Мөн 5, 12-р цэцэрлэгийн хамт олонтой хамтран ШИЛДЭГ 12“байгууллагын дунд “Спортын наадам”-ын зохион байгуулалтад болон 4 төрлийн спортын тэмцээнд хамт олноороо амжилттай оролцсон.
2022-2023 он
-
БШУС 2022/11/29-ны А/500 тоот тушаалаар 2022 онд Боловсролын үнэлгээний төвийн Гүйцэтгэлийн үнэлгээгээр 4-р түвшинд үнэлэгдэж 6,887.600 төгрөгийн урамшуулалын санхүүжилт авсан ба 35 % буюу 2,410.700 төгрөгийг байгууллагын менежмент сайжруулах, 65% буюу 4,476,900 төгрөгийг багш, ажилчдын урамшуулалд, 2022/11/23-ны А/494 тоот тушаалаар Нөхөн хангалтын 2,102.800 төгрөгийг цэцэрлэгийн гадна орчинд хүүхдийн тоглоом 2ш тоглоом авах , шийдвэр тус бүрийг багш, ажилчдын хурлаар хэлэлцэж төлөвлөж, зарцуулалтыг хийж тайлагнасан.
-
4 дүгээр багаас сонгогдсон Дархан Уул аймгийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлын төлөөлөгч Т.Ганболд, Дархан сумын иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Бадрал нарт цэцэрлэгийн гадаа тоглоомыг санхүүжүүлэх тоглоомын төслийг боловсруулан танилцуулсан бөгөөд төсөл Аймгийн иргэдийн тэргүүлэгчдийн хурлаар дэмжигдэн нийт 20.000.000 сая төгрөгийн гадаа тоглоомын талбайд 4ш стандарт шаардлага хангасан ком тоглоомтой болсон.
-
Багш ажилчдын авьяас чадварыг нээн илрүүлэх, урлаг уран сайхнаар дамжуулан гоо зүйн мэдрэмжийг сайжруулах, хөгжүүлэх зорилготой "Авьяаслаг хамт олон" урлагийн анхдугаар бага наадмыг нийт 30 багш ажилчдын дунд багийн зохион байгуулалтаар 4 урлагийн төрлөөр зохион байгуулан явууллаа. Багш ажилчдын ур чадвар нууц авьяасыг нээн илрүүлсэн, өөрийгөө илэрхийлэх чадвар, багаар ажиллах эрч хүчийг нэмэгдүүлсэн онцлог үр дүнтэй ажлын нэг байсан.
2023-2024 он
-
Төв номын сангаас санаачлан зохион байгуулж байгаа “Нүүдэл” номын богц аяны хүрээнд 30 дугаар цэцэрлэгийн 28 багш сар гарны хугацаанд 77 боть ном уншиж, тэмдэглэл хөтөлжээ. Хамт олноороо номын сангийн уншигч болж, зөөврийн номын сангийн үйлчилгээ авч хувь хүний хөгжлийн номуудаар оюунаа тэтгэсээр байна.
-
"Монголын хөгжлийн төв" ТББ-ын "Эрдэнэсийн уурхай" хөтөлбөрийг нэмэлтээр хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн үндсэн сургалтад цэцэрлэгийн эрхлэгч, багш, багшийн туслах нар амжилттай хамрагдаж хөтөлбөрийг түвшин бүрт тохируулан сургалт үйл ажиллагаагаа явуулж байна.
Нийтлэгдсэн: 2024-03-25 15:08:07
|