Зорилго: Хүүхдийн хөгжлийг бүх талаар дэмжин, сурах үйлийг дадал болгох, сургалтын олон талт шинэлэг арга хэлбэрийг хослуулан хичээл сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах
Зорилтууд: Үндэсний хэмжээнд дэвшүүлсэн 10 зорилтын зэрэгцээ дараахь зорилтуудыг зорилтуудыг хэрэгжүүлнэ.
-
Стратегийн удирдлага, сургуульд суурилсан өөрчлөлт хөгжлийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх
-
“Чадварлаг багш” төсөл хөтөлбөрийг хүрээнд багшийн тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх улмаар мэргэжлийн бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх
-
Хүүхэд бүрийг ном унших дадал хэвшилтэй болгох, тэдний сэтгэхүйг хөгжүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг иргэд, олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулах
-
Эрсдлийн удирдлагын хүрээнд хүүхдийг эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
-
Сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэж хүүхэд бүрийн бие даан сурах үйлийг дэмжих, тэдгээрт тохирсон дасгал даалгаврын санг баяжуулж, үр дүнтэй ашиглах
Нийтлэгдсэн: 2021-10-22 17:00:00