Мэндчилгээ

Өнөөдөр хэн нэгэнд тусалчих өгөөмөр санаа өвөрлөж яваа охин маргааш хамт олонтойгоо нийлээд хэн нэгнийг баярлуулсан, хөгжим тоглож сурах гээд оролдож байгаа хүү сарын дараа хэд хэдэн ая тоглоод сурчихсан, улирлын эцэст сурлагын чанартаа ахиц амжилт гаргасан хүүхэд бүрийн баяр бахдал, шавь нэг бүрийнхээ давуу тал авьяасыг нээсэн багш нарын бахархал, хайртай хүү охиныхоо хичээл зүтгэлийг дэмжсэн аав, ээжийн хайр хүндэтгэл дүүрэн байх нь боловсролын чанарын шинэчлэлийн үндсэн зорилго оршиж байна.

Монгол хүүхэд бүрийг бүтээлч , өсөх сэтгэлгээтэй өөртөө итгэлтэй насан туршдаа суралцах чадвартай үндэсний соёлоо дээдэлдэг иргэн болж төлөвшихөд боловсролын байгууллагын үүрэг нэн онцгой юм. Дархан-Уул аймгийн боловсролын газар ЕБС СӨББ-ууд энэ л зорилго дор нэгдэн боловсролын үйлчилгээг үзүүлж байна. Энэ бөмбөрцөгт хамгийн сайр арга бол түншлэл гэж ухаант хүний хэлсэнчлэн хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллацгаая

Хүндэтгэсэн Дархан-Уул аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал


Нийтлэгдсэн: 2019-06-06 20:36:27