- Нүүр
- Үйл ажиллагаа
- Мэдээ, мэдээлэл
- СӨББ
- ЕБС
- Иргэдэд үйлчлэх
- Ил тод байдал
- Шилэн данс
Цэцэрлэг байгуулах тухай зөвлөмж
ЦЭЦЭРЛЭГИЙН ТУХАЙ ТАНЫ ОЙЛГОЛТ: Цэцэрлэг гэдэг нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд зааснаар 2 наснаас сургуульд элсэх хүртэлх насны хүүхдийг хөгжүүлэх байгууллага юм. Цэцэрлэг нь ердийн, тусгай, сувилалын асрамжийн гэсэн хэв шинжтэй байдаг. Цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж, сургуульд бэтгэгдсэн байдлыг хангана.ХЭН ШИНЭЭР ЦЭЦЭРЛЭГ ХЭРХЭН БАЙГУУЛЖ БОЛОХ ВЭ? Та зориулалтын барилга, техник хэрэгсэл, сурах бичиг, тоглоом наадгай, багшлах боловсон хүчнээр хангагдсан бол өмчийн аль ч хэлбэрт үндэслэн шинээр цэцэрлэг байгуулж болно. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ХУУЛИЙН ЭТГЭЭД: Боловсролын сургалтын байгууллагыг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан өдрөөс эхлэн байгуулагдсанд тооцно. Боловсролын тухай хуулийн 20.1-д зааснаар цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно. Гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрлийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /яам/ олгоно. Боловсролын тухай хуулийн 20.1-д зааснаар цэцэрэг байгуулах тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно. Хуулийг meds.gov.mn хаягаар орж эрх зүйн сан хэсгээс үзнэ үү. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙГ ТА ХААНААС АВАХ ВЭ. БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬ /19-25 дугаар зүйл/ АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ /15-16 дугаар зүйл/ “ШААРДЛАГА, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ” БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН 2010 ОНЫ 353 ДУГААР ТУШААЛ /mecs.gov.mn вэб сайтнаас/ “ЦЭЦЭРЛЭГИЙН ХОМСДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН 2014 ОНЫ А/245 ДУГААР ТУШААЛ /mecs.gov.mn вэб сайтнаас харж болно.Та тусгай зөвшөөрөл авахдаа: Нэг. цэцэрлэг байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, дүрэм, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг Хоёр. Цэцэрлэг байгуулах үндэслэл тооцоо бүхий танилцуулга 1.1.Иргэн бол өргөдөл гаргана. 2.1. Хэрэгцээ, шаардлагаа тодорхой тооцоо бүхий судалгааны үндсэн дээр тодорхойлсон байна. Гурав. Сургалтын төлөвлөгөө 3.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан төлөвлөгөөний дагуу боловсруулсан байна. Дөрөв. Багшлах боловсон хүчний талаарх мэдээлэл 4.1. Мэргэжлийн багштай байх бөгөөд тэдгээрийн боловсролын түвшин зэрэг цолны судалгаа байна. Тав. Багшлах боловсон хүчний хангамжийн талаарх мэдээллийг БШУ-ы сайдын 2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан хавсралтын дагуу гаргасан байх Зургаа.Төрийн бус өмчийн болон гадаадын хөрөнгө оруулалттай цэцэрлэг байгуулах үүсгэн байгуулагч нь дараах асуудлыг хурлаар заавал хэлэлцэж тэмдэглэл хөтөлнө. 6. 1. Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа 6. 2. Үүсгэн байгуулагчийн болон хөрөнгө оруулагчийн санхүүгийн хүчин чадал, түүнийг батлах нотолгоо.6.3. Үүсгэн байгуулагчаас цэцэрлэгийн мэдэлд шилжүүлэх хөрөнгө 6.4. Биет болон мөнгөн хөрөнгийн нэг бүрчилсэн жагсаалт, хэмжээ болон бусад нотолгоо Долоо. Хурлаар хэлэлцэгдсэн дээрх 6.1, 6.2, 6.3, 6.4 –т заасан асуудлын дагуу холбогдох бүх баримт бичгүүдийг материалд хавсаргана.Хэд хэдэн хуулийн этгээд, иргэн нийлж байгуулж байгаа бол гэрээндээ дараах асуудлыг тусгасан байна. Найм. 8.1. Үүсгэн байгуулагчийн нийлүүлэх хөрөнгө, эзэмших хувь хэмжээ, эрх, үүрэг, хариуцлага, бусдад эрх шилжүүлэх, үүсгэн байгуулагчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, сургалтын байгууллагыг татан буулгах тухай байгуулсан 8.2. гэрээнд туссан буюу 8.1.-д заасан зүйлийг нотлох зарим шаардлагатай баримтуудыг бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн материалд хавсаргана. Сургалт явуулах барилга, техник хэрэгсэл, ном, сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа Ес. 9.1. Анги танхимыг зориулалтын дагуу бүрэн тохижуулж, сургалт явулахад бэлэн болсон байна. Анги танхимыг тохижуулсан хөрөнгийн хэмжээ, санхүүгийн баримт, материал зайлшгүй байна. Байгууллагын эзэмшил болон өмчлөлийн газрын зөвшөөрөл, гэрчилгээ, түрээсийн болон эзэмшлийн, зээлийн зэрэг байрны гэрчилгээ, гэрээ болон бусад баримтын эх хувийг бэлгэж ирнэ. Нийтлэгдсэн: 2019-10-23 10:30:00
|