A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 151

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/body1.php

Line Number: 19

Төрөөс соёлын талаар баримтлах бодлого

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2012 оны 05 сарын 22 өдөр                                    Дугаар 52                                 Төрийн ордон, Улаанбаатар хот
 

Төрөөс соёлын талаар баримтлах
бодлого батлах тухай
 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.

2.“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого” батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардлагатай хууль тогтоомжийн төслийг боловсруулах;

2/“Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын төрөөс баримтлах соёлын бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1996 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                      Д.ДЭМБЭРЭЛ

 

 

Монгол Улсын Их Хурлын 2012 оны
52 дугаар тогтоолын хавсралт

 

ТӨРӨӨС СОЁЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

Нийтлэг үндэслэл

Даяаршил, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед үндэсний уламжлалт соёлоо дээдлэх замаар хүнийг хөгжүүлэхэд дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулж байна.

Манай орон түүх, соёл, урлагийн арвин өв баялагтай бөгөөд үндэсний соёл нь монголын ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл, гурван цагийг холбосон ариун нандин холбоос мөн. Монгол Улсын төр XXI зуунд улс төр, эдийн засаг, нийгмийн хүрээнд соёлын талаар баримтлах бодлогоо өргөжүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Энэ хүрээнд монгол хүний оюун сэтгэлгээний хөгжил, сайн сайхан амьдралын нэгэн эх сурвалж, монгол үндэсний оршин тогтнол, аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн нэгэн баталгаа болсон уламжлалт соёлоо хадгалж хамгаалах, хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололттой жишиглэн хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах явдлыг эрхэмд үзэж, төрөөс соёлын талаар баримтлах бодлогыг тодорхойлов.

Нэг.Соёлын талаар баримтлах бодлогын зорилго
1.1.Соёлын бодлогын зорилго нь соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах болон соёлын өвийг найдвартай хадгалах, хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, уламжлалт соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулах, үндэсний хөгжилд соёлын эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх, соёлын үйл ажиллагаанд иргэн, гэр бүл, байгууллагын оролцоог нэмэгдүүлж, монгол хүнийг бага наснаас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Хоёр.Соёлын талаар баримтлах бодлогын зорилт
2.1.Соёлын талаар баримтлах бодлогын хүрээнд дараах зорилтыг шийдвэрлэнэ:
2.1.1.үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг нэмэгдүүлэх;
2.1.2.соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, орчин, нөхцөл бүрдүүлэх;
2.1.3.соёлын өвийг хадгалж, хамгаалах, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх;
2.1.4.үндэсний соёл, урлагийг дэлхий нийтэд сурталчлан таниулах, монгол соёлын нөлөөллийг өргөжүүлэх, давтагдашгүй чанарыг баталгаажуулах.

Гурав.Соёлын талаар баримтлах бодлогын зарчим
3.1.Монгол Улсын олон улсын гэрээ, конвенци, Монгол Улсын Үндсэн хууль, болон холбогдох хууль тогтоомж, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд дараах зарчим баримтална:
3.1.1.хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйл, үзэл баримтлалыг дээдлэх;
3.1.2.монголын нүүдэлчдийн уламжлалт сонгодог, үндэсний соёлоо дэлхийн соёлын ололттой жишиглэн хөгжүүлэх;
3.1.3.монгол үндэстэн, үндэстний цөөнхийн өв соёл, түүх, ёс заншлыг тэгш хүндэтгэн, хадгалж хамгаалах;
3.1.4.монгол үндэсний соёл элрэх, бусад үндэстний соёлд уусан замхрах, өв уламжлал, ёс заншил алдрах, оюун санаа ядууран доройтохоос бүх талаар сэрэмжлэх;
3.1.5.сэтгэлгээний болон бүтээн туурвих, үр шимийг нь хүртэх иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, авьяас чадвараа илрүүлж, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
3.1.6.соёлын чиглэлээр төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, соёлын үйл ажиллагаанд гэр бүл, иргэдийн тэгш оролцоог хангах;
3.1.7.соёлын үнэт зүйлийг бүтээн туурвигч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг төрөөс анхаарч халамжлах;
3.1.8. иргэн, ардын авьяастан, соёлын ажилтан, уран бүтээлч үзэл бодол, арга барил, урсгал чиглэл, дэг сургуулиа чөлөөтэй сонгон хэрэглэхийг дэмжих;
3.1.9.соёлын салбарт харилцан үр ашигтай гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх.

Дөрөв.Соёлын бодлогын үндсэн чиглэл, түүнийг
хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1.Үндэсний хөгжилд соёл, урлагийн эзлэх байр суурь, оруулах хувь нэмэр, үр ашгийг дээшлүүлэх талаар:
4.1.1.соёл, урлагийн салбарт оновчтой, бие даасан, тогтвортой бүтэц бий болгож, удирдлага, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох;
4.1.2.соёл, урлагийн салбарт өмчийн олон хэлбэр, зах зээлийн шударга, чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх;
4.1.3.соёл, урлагийн байгууллагыг бүсчилж, ангилал, байршил, үйл ажиллагааны чиглэлийг нь оновчтой тогтоон хөгжүүлэх;
4.1.4.соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх баталгаатай эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор улсын болон орон нутгийн төсвөөс зохих хэсгийг жил бүр хуваарилах, зарцуулах;
4.1.5.соёлын үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалт, гааль, санхүү, зээл, татварын оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, хандивлагч, ивээн тэтгэгчийг дэмжиж, хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдүүлэх;
4.1.6.үндэсний болон олон улсын хэмжээнд ач холбогдолтой томоохон соёлын арга хэмжээ, уран бүтээлийг хөгжлийн сангуудаас тодорхой хувиар санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг оновчтой болгож, үр ашгийг дээшлүүлэх;

4.1.7.соёл, урлагийн байгууллага олсон орлогын төлөвлөгөөнөөс давуулсан болон хэмнэсэн орлогыг ажилтнаа сургах, давтан сургах, урамшуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагаагаа хангах арга хэмжээнд зарцуулах;
4.1.8.соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж соёлын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, соёл, урлагийн зах зээлийг өргөжүүлэхэд салбар хоорондын уялдаа, холбоог сайжруулах;
4.1.9.соёл, урлагийн албан ба албан бус боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулж хэрэгжүүлэх;
4.1.10.төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэн үндэсний уламжлалт, дэлхийн сонгодог, хүүхдэд зориулсан урлагийн бүтээл, баримтат болон, уран сайхны кино, ном, хэвлэлийн шилдэг бүтээл туурвих;
4.1.11.монгол хүний хөгжлийг дэмжсэн, хөрөнгө, санхүүгийн хувьд өөрийгөө тэтгэх, мэргэжлийн өндөр түвшний, өрсөлдөх чадвар бүхий урлаг, соёлын төрийн болон төрийн бус байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлэх;
4.1.12.соёл, урлагийн хөгжлийн индекс тооцох аргачлалыг боловсруулж хэрэгжүүлэх, шинэчилж байх.
4.2.Соёлын үнэт зүйлийг иргэд бүтээн бий болгох, хүртэх, эзэмших, уламжлах, түгээн дэлгэрүүлэх таатай орчин нөхцөл бүрдүүлэх талаар:
4.2.1.монгол хүнийг бага наснааас нь хүмүүнлэг, оюунлаг, соёл, уламжлалаа нандигнан дээдэлдэг иргэн болгож төлөвшүүлэх үйл ажиллагааг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох;
4.2.2.соёлын үнэт зүйлийг бүтээх, соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн санал санаачилга, үйл ажиллагааг дэмжих;
4.2.3.үйлдвэрлэл, үйлчилгээнд үндэсний уламжлалт болон орчин үеийн технологи нэвтрүүлж, үйлдвэрлэлийн гоо зүй, инновацийн болон аж байдлын соёл, дизайныг хөгжүүлэхэд иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх;
4.2.4.орон нутгийн хүн амд урлагийн шилдэг бүтээл, соёлын иж бүрэн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх;
4.2.5.соёлын чиглэлээр жижиг, дунд үйлдвэр байгуулж ажиллуулах иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн санал санаачилгыг дэмжих;
4.2.6.соёлын байгууллагын барилга байгууламжийн зориулалт, эрүүл ахуй, гоо зүй, техникийн болон үйлчилгээний хэрэгцээ, чанарын шаардлагыг хангасан стандарт боловсруулж мөрдүүлэх;
4.2.7.соёлын ажилтны нийгмийн баталгааны асуудлын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, үүнийг шийдвэрлэхэд нь бодитой туслалцаа дэмжлэг үзүүлэх, орон нутгийн соёл, урлагийн байгууллагыг мэргэжлийн ажилтнаар бүрэн хангаж, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах, нэмэгдэл цалин олгох, урамшуулал үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.2.8.соёл, урлагийн ажилтны мэргэжил олгох, давтан болон мэргэшил дээшлүүлэх сургалтын шинэ тогтолцоо бүрдүүлж ажиллах;
4.2.9. гадаад, дотоодын соёл, урлагийн сургуулийг онцгой амжилттай төгсгөсөн, олон улсын хэмжээний урлагийн наадам, уралдаан, тэмцээнд дээд амжилт үзүүлсэн уран бүтээлч, мэргэжилтэнд урамшуулал үзүүлэх;
4.2.10.соёл, урлагийн судлах хүрээг өргөжүүлж, суурь болон хавсарга судалгааг эрчимтэй хөгжүүлж, түүний үр дүнг албан болон албан бус сургалтад ашиглах;
4.2.11.төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагын оролцоог хангасан соёлын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, иргэдэд соёлын үнэт зүйлийн тухай мэдээлэл олж авах, хүртэх боломжийг нэмэгдүүлэх;
4.2.12.хэвлэл мэдээллийн хэрэгслийн соён гэгээрүүлэх үйл ажиллагаа, нийтлэл, нэвтрүүлгийн ёс зүйн хэм хэмжээнд тавих шаардлагыг дээшлүүлж, утга зохиол, урлагийн бүтээл зохиогчийн эрхийг хүндэтгэн хамгаалах, соёлын үйл ажиллагааг зохистой, тэнцвэртэй сурталчилж, хүн амын эрэлт, хэрэгцээг хангах;
4.2.13.хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг соёлын үйл ажиллагаанд хамруулах, идэвхтэй оролцуулах, түүний авьяас, чадвар, хөдөлмөр, бүтээлийг дэмжих;
4.2.14. дайн, түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан бүтээлийг дэлгэрүүлэхгүй байх талаар хяналт тавьж, тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглох хүртэл арга хэмжээ авах.
4.3.Соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлөн уламжлах, баяжуулан хөгжүүлэх талаар:
4.3.1.соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах, өвлүүлэн уламжлах, өмчлөх, эзэмших, худалдаалах, ашиглахтай холбогдсон харилцааг хуулиар зохицуулах;
4.3.2.эрт эдүгээгийн соёлын өв санг үндэсний эрхэм баялаг болохын хувьд төрийн хамгаалалтад байлгах;
4.3.3.соёлын үнэт зүйлийг бүтээгч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийг бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа өвлүүлэн үлдээх, шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлж, төрийн хамгаалалтад байлгах;
4.3.4.монгол үндэстэн, угсаатан, үндэстний цөөнхийн өв соёл, түүх, ёс заншлыг адил тэгш хүндэтгэн үзэж, хадгалж хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх;
4.3.5.эх хэл, бичиг, түүхээ үндэс язгуураар нь судалж сургах, хадгалж хөгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
4.3.6.төр, иргэний харилцаанд эх хэлний эзлэх байр суурь, халдашгүй дархан байдлыг хуульчлан баталгаажуулж, хүүхдийг эх хэл, бичгээ бүрэн төгс эзэмших, монгол үндэсний соёлын мэдрэмж, мэдлэг, хүмүүжилтэй болгох ажлыг бүх шатны боловсролын бүрэлдэхүүн хэсэг болгох;
4.3.7.гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж, угийн бичиг хөтлөх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх;
4.3.8.гадаад орны музей, архив, номын санд хадгалагдаж байгаа монголын түүх, соёлын холбогдох эд өлгийн зүйл, эх хэрэглэгдэхүүнийг судлах, хэвлэн нийтлэх, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа болгох, сурталчлах зэргээр олон нийтэд таниулах;
4.3.9.хууль бусаар гадаадад гаргасан монголын соёлын өвийг судалж, сурталчлах, сэргээн босгох, засварлах, эх орондоо эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулах;
4.3.10.монгол үндэсний соёлын өвийг хууль бусаар гадаад гаргахаас сэргийлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
4.3.11.уран бүтээлч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн бүтээл туурвил, авьяас чадвар хилийн чанадад хууль бусаар ашиглагдахаас сэргийлэх арга хэмжээ авч байх;
4.3.12.монголын соёлын өв, дурсгалыг Нэгдсэн Үндэсний Байгууллагын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажлыг зохион байгуулах;
4.3.13.соёл, урлагийн, шинжлэх ухааны, хэвлэл мэдээллийн зэрэг байгууллагад хадгалагдаж байгаа бичиг, дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зургийн дурсгал, баримтат өвийг төрийн хамгаалалтад авч, сэргээж, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд ашиглаж байх;
4.3.14.ашигт малтмалын болон газрын тосны хайгуул, судалгаа хийх байгууллага нь тухайн газар түүх, соёлын дурсгалт зүйлийн урьдчилсан хайгуул, тандалт, судалгаа хийлгэх, ийнхүү дурсгалт зүйл илэрсэн тохиолдолд түүнийг хөндөхгүй байх;
4.3.15.соёлын өвийг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах үүрэг бүхий байгууллагыг зориулалтын барилга байгууламжтай болгох, техник, тоног төхөөрөмж, дохиолол хамгаалалтын хэрэгслээр тоноглох.
4.4. Монгол үндэсний соёлыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар:
4.4.1.соёлд тулгуурласан стратегийн түншлэлийг бий болгон сонирхогч улс орон, олон улсын байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, энэ харилцаанд иргэний нийгмийн байгууллага, иргэд бие даан оролцох боломжийг нэмэгдүүлэх;
4.4.2.монгол үндэсний уламжлалт соёлын өвийг хамгаалах, оюуны соёлын ололтыг дэлгэрүүлэх талаар олон улсын байгууллага, гадаад орон, дэлхийн монгол туургатнуудтай соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4.4.3.монголын соёлын төвийг гадаад улсад болон гадаад улсын соёлын төвийг өөрийн улсад байгуулах, монголыг сонирхогч, дэмжигч гадаадын иргэн, байгууллагатай соёлын холбоо тогтоохыг дэмжих;
4.4.4.төрийн болон төрийн бус өмчийн урлаг, соёл, аж ахуйн байгууллагууд хамтран хилийн чанадад арилжааны тоглолт, үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах;
4.4.5.соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гадаад улсын туршлагаас суралцах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах;
4.4.6.соёл, урлагийн салбарт нэн шаардлагатай мэргэжилтэн, уран бүтээлч, багш, судлаачдыг өндөр хөгжилтэй улс оронд бэлтгэх, гадаад улсаас мэргэжлийн багш урьж ажиллуулах чиглэл боловсруулж, хэрэгжүүлэх;
4.4.7.соёл, урлагийн салбарын мэргэжилтнийг олон улсын байгууллагад ажиллуулах, төрөлжсөн арга хэмжээнд идэвхтэй оролцуулах замаар олон улсад монгол үндэсний соёлын нөлөөллийг дээшлүүлэх;
4.4.8.монгол үндэсний соёлын агуулгатай нэрийн бүтээгдэхүүн /брэнд/-ийг бий болгож, гадаадын зах зээлд гаргах;
4.4.9.монгол үндэсний соёлын өв уламжлал, шинэчлэлийг илтгэсэн соёлын арга хэмжээний төсөл боловсруулж үе шаттай хэрэгжүүлэх;
4.4.10.дэлхийн монгол судлалын төвийг Улаанбаатар хотод байгуулан ажиллуулах.

Тав.Бусад зүйл
5.1.Соёлын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан соёл, урлагийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
5.2.Соёлын талаар баримтлах бодлогыг Засгийн газар, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамааруулан, урт, дунд, богино хугацааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
5.3.Соёлын талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
5.4.Энэ бодлогын 5.2-т заасан урт, дунд, богино хугацааны стратегийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг боловсруулж, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон иргэний нийгмийн холбогдох байгууллагууд хамтран хяналт, шинжилгээ-үнэлгээ хийж, цаашдын хөгжлийн зорилтыг тодорхойлж байх болно.


Нийтлэгдсэн: 2019-12-23 01:43:00