A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 151

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МУЗЕЙ

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/body1.php

Line Number: 19

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МУЗЕЙ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МУЗЕЙН ТОВЧ ТҮҮХ

/1968-2019/

Дархан-Уул аймгийн Музейн түүхэн хөгжлийг он дарааллаар нь авч үзвэл:

  • 1968 -1970 Дархан хотын Музей
  • 1970 -1990 “Найрамдал” Музей
  • 1991 -1994 Дархан хотын  Түүхийн Музей
  • 1994   оноос өнөөг хүртэлх

ДАРХАН ХОТЫН МУЗЕЙ   (1968-1970)

Дархан хотод МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1968 оны 12-р сарын 20-ны өдрийн 553-р тогтоолоор Дархан хотын Музейн үндэс суурь тавигдсан.  Уг тогтоолд: “Ах дүү социалист орнуудын тусламжаар байгуулсан Дархан хотын түүх, эдийн засаг, соёлын хөгжил, ах дүү орнуудын интернационалч хамтын ажиллагааны үр шимийг харуулсан Музей байгуулахыг” заажээ. Музейн анхны эрхлэгчээр МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга асан Д.Төмөр-Очир /1921-1985/ томилогдон ажиллаж байсан. Тэрээр анх Дархан хотын найрамдал, бүтээн байгуулалтын сэдэвтэй гэрэл зургууд болон төрөл бүрийн баримал, уран зургууд зэргийг цуглуулгаар бүрдүүлж,  өнөөгийн сан хөмрөгийн үндэс суурийг тавьсан билээ. Үүний үндсэн дээр 1968-1969 онуудад  “Найрамдал” Музейг байгуулахад үзмэр зохион байгуулалт  болон музейг тоноглон төхөөрөмжлөхөд Зөвлөлтийн барилгын 1-р трестийн орлогч дарга В.И.Радченко, ВПП үйлдвэрийн дарга Л.В.Брускин, ерөнхий инженер В.В.Макаренков зэрэг мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн байдаг юм.

“НАЙРАМДАЛ” МУЗЕЙ   (1970-1991)

1970 оны 4-р сарын 22-ны өдөр В.И.Лениний мэндэлсний 100 жилийн ойгоор Монгол─Зөвлөлтийн найрамдал, ах дүү социалист орнуудын тухайн цаг үеийн хамтын ажиллагааг харуулсан 4 танхимтай “Найрамдал” Музейг гэрэл зураг зонхилсон  500  гаруй үзмэртэйгээр олон нийтэд анх удаа дэлгэн үзүүлж, албан ёсоор нээлтээ хийсэн түүхтэй.  

Анх “Найрамдал” Музейг байгуулахдаа “Социалист шинэ Дархан хотын үүсэл хөгжил, одоогийн түүх, ирээдүйн төлөвийг харуулсан өвөрмөц сэдэв агуулгатай өнөөдрийн амьдралыг яруу тодоор харуулсан Музей байгуулбал зүйтэй юм” гэдэг саналыг анхны эрхлэгч Д.Төмөр-Очир дээд байгууллагын өмнө үндэслэн тавьж, үүний дагуу Дархан хотын Музейн өвөрмөц шинж чанар, сэдэв агуулгатай уялдуулан үзмэр зохион байгуулалтынхаа төлөвлөгөөг Улсын Төв Музейн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар боловсруулж Дархан хотын Намын Хороо болон МАХН-ын Төв Хорооны үзэл суртлын хэлтсээр хянуулан батлуулсан байна. Тухайн үеийн Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Дархан хотын дүрслэх урлагийн салбар, Гар үйлдвэрийн Төв үзэсгэлэнгээс Дархан хотын түүхэн гэрэл зураг, уран  зураг, баримал, сийлбэр, зээгт наамал зэрэг үзмэрийг шилжүүлэн авах буюу худалдан авах замаар бүрдүүлжээ.

ДАРХАН ХОТЫН ТҮҮХИЙН МУЗЕЙ   (1991-1994)

1990 онд Ардчилсан тогтолцоонд  шилжсэнээр түүх, уламжлал, шашин, соёлын талаарх социализмын үеийн явцуу ойлголтыг залруулж, бүх зүйлийг шинээр эргэн харах зайлшгүй шаардлага тулгарч, түүх угсаатны чиглэлийн Музейн үзүүллэг дэглэлтэд өөрчлөлтийн үе ирсэн гэж ойлгож болно.  Ардын Хувьсгалын 70 жил, Дархан хотын  30 жилийн ойг угтаж 1991 онд Соёлын Яамны шийдвэрээр Дархан хотын “Найрамдал” Музейг Дархан хотын Түүхчилсэн Музей болгон шинэчлэн зохион байгуулах Дархан хотын АДХГЗ-ны тогтоол гарч, үзмэр зохион байгуулах сэдэвчилсэн төлөвлөгөө, бүдүүвч зураг, төсөл хийгдэж, Музейг өөрчлөх тусгай комисс байгуулагдаж байжээ. Ийнхүү өөрчлөлт хийгдсэнээр гэрэл зургийн үзэсгэлэнг үндсэнд нь халж, Түүх, аж үйлдвэр, угсаатан, байгалийн үзмэрийн цуглуулгаар үзүүллэг дэглэлтийн өөрчлөлт эхэлж, өргөжин шинэчлэгдсэн түүхтэй.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН МУЗЕЙ   (1994-оноос)

       УИХ-ын 1994 оны 32-р тогтоолоор МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн бөгөөд үүний дагуу “Дархан-Уул аймгийн Музей” болж өргөжин шинэчлэгдсэн юм.

       Тус Музей Монголын болон орон нутгийнхаа эрт, эдүгээ үеийн түүх, байгалийн болон угсаатны өв соёлын түүхийг дэлгэн үзүүлэх, хадгалж хамгаалах,  хойч үедээ өвлүүлэх, судлан сурталчлах танин мэдэхүйн болон соёл, судалгаа шинжилгээний төрийн үйлчилгээний соёлын байгууллага юм. Музей нь захирал, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын ажилтан, тайлбарлагч,  үзмэр харагч, нягтлан бодогч  нарын бүрэлдэхүүнтэйгээр соёлын үрийг түгээн дэлгэрүүлж байна.

Үйл ажиллагааны зорилгын хүрээнд аймгийн болон сумдын Түүх Соёлын Үл Хөдлөх болон Хөдлөх Дурсгалын хадгалалт, хамгаалалтанд хяналт тавьж бүртгэн баримтжуулах, Биет Бус Соёлын Өвийг хадгалж хамгаалах, өвлөн уламжлагчийг бүртгэн баримтжуулах, сан хөмрөгийн баяжилт хийх  зэргээр  тодорхой үе шаттайгаар  бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэн ажилладаг. Мөн өдөр тутам үзэгчдэд мэдээ мэдээлэл, тайлбар сурталчилгааны үйлчилгээ явуулахаас гадна Музейг сургалтын орчин болгох зорилт тавьж ажилласнаар ЕБС, СӨББ-д суралцагч нарт эх түүх, орон нутаг судлал, газар зүй, дүрслэх урлаг, уран зохиол, байгаль шинжлэлийн хичээлүүдээр сургалтын хөтөлбөр гарган  Музейн орчинд  зохион явуулдаг уламжлалтай. Ийнхүү музейг олон нийтэд сурталчилснаар жилд дунджаар 4000 гаруй үзэгчид үзэж сонирхдог.

Музейд ажилллаж байса үе үеийн дарга нарын нэрс:

  1. Д.Төмөр-Очир 1968-1981
  2. О.Алтанхуяг 1981-1991
  3. Ж.Гомбожав 1987-1989
  4. А.Сэрчин 1991-1992
  5. Д.Дашзэвэг 1992
  6. С.Нямдаваа 1992-1993
  7. Л.Нарантунгалаг 1993-1994
  8. Д.Лхагвадулам 1994-2001
  9. О.Жадамбаа 2001-2006
  10. Б.Цэдэн-Иш 2006-2010
  11. А.Болорсүх 2010-2015
  12. Д.Жамбалдорж 20154-өнөөг хүртэл

САН ХӨМРӨГ,  БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ

Түүх, соёлын дурсгал, байгалийн баялагын дээжис, ахуй амьдрал, нийгмийн хөгжлийн холбогдолтой эд зүйлсээр Музейн сан хөмрөг бүрддэг. Манай сан хөмрөгийн үзмэр баяжилт нь байгуулагдсан цагаасаа эхлэн  Монгол орны газар  газраас Дархан хотод суурьшин ирсэн иргэд, залуучуудын хандив  цуглуулга, Музейн анхны эрхлэгч Д.Төмөр Очир, анхны фондчин  Д.Дамба нарын хайгуул цуглуулгын үр дүнд  өнөөдрийн Музейн сан хөмрөгийн үндэс суурь, хөгжил анх тавигдсан билээ.  Тус Музейн сан хөмрөгийн цуглуулга бусад Музейгээс ялгарах онцлог бол шинэ цагийн бүтээн байгуулалтын бодит баримт, эд өлгийн зүйлээс бүрдсэн байдаг. Сан хөмрөгөө баяжуулахын тулд орон нутагтаа хайгуул цуглуулгын ажлыг ажилчдын идэвхи санаачлагаар тогтмол явуулж баяжилт хийдэг.  Одоогийн байдлаар манай музейн сан хөмрөг 1300 ширхэг үзмэртэй. Үүнийг төрөл зүйлээр нь  графикаар харуулвал:

Урлаг уран сайхан -12.6 %

Түүхийн холбогдолтой -47.5%

Угсаатны зүйн - 15.6%

Шашин шүтлэг -15.1 %

Палеонтологийн -0.3%

Археологи - 0.6%

Байгалийн дурсгал -5.5% 

Өнөөдрийн байдлаар Музейн бүх үзмэрийг 100 хувь зурагжуулж, паспортжуулан аймаг болоод улсын бүртгэл мэдээллийн санд хамруулан цахим хэлбэрт хадгалж  байна. Музейн  үзмэрийн бүрэн бүтэн байдлыг хянах,  үзмэрийн статистик тоон мэдээлэл гаргах, үзмэрт хяналт тавих  зорилготой сан хөмрөгийн улсын тооллого 4 жил тутам, байгууллагын тооллого 2 жил тутам зохион байгуулагддаг.  

Тус Музейн хамт олон Музейн сан хөмрөгөө улам баяжуулах, хуучин эд өлгийн зүйлийн талаар судалгаа шинжилгээний ажлыг боловсронгуй болгох зорилготой ажиллаж байна.

Сан хөмрөгт буй эд өлгийн хадгалалт

Музейн ууган үзмэрүүд болох “Октябрийн туяа”,

“Түүхэн уулзалт” зэрэг зээгт наамал сан хөмрөгт

49 жилийн турш анхны шинж чанараа алдаагүй өдийг

 хүртэл бүрэн бүтэн  хадгалагдаж буй байдал

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГАА

Музейн Эрдэм Шинжилгээ, судалгааны ажил гэдэг бол үзмэр нэг бүрийг нарийвчлан тодорхойлж, гарал үүсэл, түүх, харилцан хамаарал, түүхэн ач холбогдлыг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр олон нийтийг хангах үүрэг бүхий зорилготой юм.  Эрдэм Шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх үүднээс ШУА-ийн Палеонтологийн Хүрээлэн, Соёлын Өвийн Үндэсний Төв, Байгалийн Түүхийн Музей зэрэг байгуулагуудтай хамтран ажилласаар ирлээ.   

Тус Музейгээс хийсэн судалгааны ажлууд:

  • “Монгол цуур” хөгжмийг дэлгэрүүлэх Эрдэм Шинжилгээ, судалгааны ажил
  •  Дархан ахмад дайчдын талаар
  • “Дархан хотын түүхэн замнал” гэрэл зургийн судалгаа
  • “Дарханы сайхан бүсгүйчүүдийн түүх”  судалгааны ажил
  •  “Дархан өчигдөр, өнөөдөр, маргааш”  цахим судалгааны ажил зэрэг болно.

Музейн үзмэрт олон талын судалгааны ажил хийгддэг. Тухайлбал, музейд хадгалагдаж буй  Морин хуурт “ үзмэрт тулгуурласан” судалгаа хийсэн байдал:

 

БОЛОВСРОЛ, ТАНИН МЭДЭХҮЙН ХӨТӨЛБӨР

Музейд ирсэн хэн боловч сэтгэлгээгээ өөрчилж байдаг. Музей нь үзмэрийг зөвхөн дэлгэн үзүүлдэг, хадгалдаг биш, энэ олон зуун жил, магадгүй хэдэн сая жилийн өмнөх түүх соёлын үнэт өв болсон эдгээр зүйлсийг яагаад хадгалж хамгаалж байгаа талаар Музейн  боловсролын хөтөлбөрөөрөө дамжуулан хүүхэд, залуучууд, олон нийтэд таниулахыг зорилго болгон ажилладаг.

Манай Музейгээс дээрх зорилгын хүрээнд дараах нэр төрлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.  Үүнд:

  •  “Хорло, Үйчүүр, Алаг мэлхий өрөх” уламжлалт тоглоом наадгайг хойч үедээ өвлөн уламжлуулах сургалт
  • “Өнгө”  гар зургийн урлагийн сургалт
  • “Уран зургийг уншихуй” зураг, технологийн дадлага хичээл
  • “Үлэг гүрвэлийн  тухай”  палеонтологийн  сургалт
  • “Одон орноор аялцгаая” одон орны  сургалт
  •  “Гайхалтай  нэхмэл” гар урлалын сургалт  
  • “Би Бичин жил” танин мэдэхүйн сургалт
  • “Би Тахиа жил”танин мэдэхүйн сургалт
  • “Хот мандал бүтээх”  зэрэг сургалтыг  шат дараалан зохион байгуулдаг.

ҮЗҮҮЛЛЭГ

Музейн аливаа эд зүйлийг тодорхой зорилго чиглэлтэйгээр нийтэд дэлгэн харуулсныг үзүүллэг гэнэ. Дархан-Уул аймгийн Музейн  нийт 911 дэсийн 1300 үзмэрийн 40 хувь нь үзүүллэгт дэглэгдэн сурталчилагдаж,  үлдсэн 60 хувь нь сан хөмрөгт хадгалагдаж байдаг.  Анх байгуулагдахдаа орон нутгийг судлах чиглэлтэй биш, түүх хувьсгалын ба үйлдвэр барилгын чиглэлтэй  үүсч байсан  Дархан Уул аймгийн Музей нь:

  • Түүхийн танхим
  • Найрамдлын танхим
  • Угсаатны зүйн танхим
  • Байгалийн танхим гэсэн үзүүллэгийн 4 танхимтай.

ҮЗЭСГЭЛЭН, ОЛОН НИЙТИЙН АЖИЛ

Манай Музей нь байнгын үзүүллэгээс гадна ТҮР ҮЗҮҮЛЛЭГ БУЮУ ҮЗЭСГЭЛЭНГ олон нийтэд зориулан  зохион байгуулдаг. Энэ ажлын хүрээнд жилдээ 2-3 үзэсгэлэнг Төрийн болон Төрийн Бус Байгууллагууд, хувь хүмүүстэй  хамтран зохион байгуулж ажилладаг. Томоохон үзэсгэлэнгүүдээс дурдвал: ОХУ-ын Буриад Улсын Иволгын дацангийн 12 дахь Бандит лам Итгэл хамбын “Амьд бурхан Итгэл”,  “Дархан хотын түүхэн замнал”, 2013 онд “Т- Батаар Дарханд”, Байгалийн Түүхийн Музейтэй хамтран “Ан амьтан ба сор үзмэрүүд”, Австралийн Элчин Сайдын Яамтай хамтран “Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид”, Улаанбаатар хотын “Nemo mini zoo park”-тай хамтран амьд амьтадын үзэсгэлэн зэрэг олон  сонирхолтой үзэсгэлэнгүүд  Дархандаа авчран олон нийтэд толилуулсан билээ.

 

Хаяг (шуудангийн код): Дархан-Уул аймаг, Дархан сум, 16-р баг, Үйлчилгээний төвийн хойд жигүүр

Утас: +976 70373020

+976 70377910

Э-шуудан:  darkhan_mus@yahoo.com

 

 


Нийтлэгдсэн: 2019-01-28 02:52:08