A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 151

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/body1.php

Line Number: 19

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХҮҮХДИЙН НОМЫН ОРДОН

 

 

/2003-2019/

 

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 02-р сарын 12-ны өдрийн 17-р тогтоолоор “Хүүхдийн хөгжлийн төв”-г  анх байгуулсан байна.

2003 оны 05-р сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Хүүхдийн Номын Ордон” гэж өөрчлөн нэрлэсэн.

Байнгын үйл ажиллагаатай уншлага үйлчилгээний 2 танхим, салбар номын сан 1, төрөлжсөн 5 танхимтай, нэг ээлжинд 120-140 уншигч хүлээн авах боломжтой, 12000 орчим номын сан хөмрөгтэй. Уншигчдад ая тухтай орчинд хичээлээ давтах, ном хэвлэл унших, өөрийгөө хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

Өдөр тутам сурагч, оюутан залуус, насанд хүрэгчдэд үйл ажиллагаагаа тогтмол хүргэж байна.

Үүнд:

  • Уншлага үйлчилгээний I танхим
  • Уншлага үйлчилгээний II танхим
  • Бүх төрлийн ном хэвлэл, хэвлэмэл бус материал олгох
  • Гэрээр ном олгох
  • Уншигчдад лавлагаа мэдээлэл өгөх
  • Уншигчдын санал хүсэлтийг онлайн болон утсаар хүлээн авч, захиалсан номыг гэрт хүргэж үйлчлэх
  • Нүүдлийн болон зөөврийн номын сангийн үйлчилгээ
  • Соёл, олон нийтийн ажил
  • Wi-Fi орчин бүхий чөлөөт уншлагын танхим

Салбар номын сан

Алслагдсан сургууль, цэцэрлэгүүдийн уншигчдад номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор Хүүхэд хөгжлийн ордонд байрлан ажиллаж байна.

Салбар номын сангийн хаяг:

Дархан-Уул аймаг, Дархан сум 5-р баг,

Хүүхэд хөгжлийн ордны 103 тоот

БАЙГАЛИЙН УХААНЫ /МАТЕМАТИК/ УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:

- Математикийн хичээлийн хоцрогдлыг арилгахад дэмжих

- Цахим номоор үйлчилгээ үзүүлэх

- Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх

- Математик сонирхогч ЕБС-ийн сурагчид болон оюутан залууст дугуйлан хичээллүүлэх

- Гэрийн даалгавар хийхэд туслах

МОНГОЛ ХЭЛ, БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:

- Монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлээр ЭЕШ-д бэлтгэх

- Сурагчдад гэрийн даалгавар хийхэд дэмжин туслах

- Монгол хэл, бичиг заах, уншиж, бичиж сургах

- Хичээлийн хоцрогдол арилгах

- “Хүмүүн бичиг” тогтмол хэвлэлээр үйлчлэх

АНГЛИ ХЭЛНИЙ УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:

- Англи хэл сурах сонирхол бүхий  ЕБС-ийн сурагчид болон оюутан залууст сургалт явуулах

- Англи хэлний хичээлийн хоцрогдлыг арилгахад дэмжих

- Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх

- Гэрийн даалгавар хийх, ойлгоогүй зүйлд нь туслах

 

ЦАХИМ НОМ, МЭДЭЭЛЛИЙН УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:

-  Цахим ном уншлага

-  Электрон каталог

-  Интернэт үйлчилгээ

-  Хэрэглээний програмын сургалт

-  Компьютерийн холбогдолтой ном, сурах бичиг

-  Цахим ном түгээлт

ГЭР БҮЛИЙН УНШЛАГА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАНХИМ:

-  Сургуулийн өмнөх насны хүүхдүүд, эцэг эх, ах, эгчийн хамт ном унших

-  Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом тоглох

 

Нүүдлийн болон зөөврийн номын сан


Жил бүр “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс”-тэй хамтран “Зулзагын гол” зусланд сурагчдын зуны амралтаар нүүдлийн номын сан ажиллуулахын зэрэгцээ малчдад үйлчилгээ үзүүлдэг. Аймгийн сургууль, цэцэрлэгүүдэд жилийн  туршид зөөврөөр ном хүргэх үйлчилгээг тасралтгүй явуулж байна.   

Гэрээр ном хүргэх үйлчилгээ

Уншигч та өөрийн биеэр номын санд хүрэлцэн ирэх боломжгүй бол хэрэгцээт номоо гэрийнхээ хаягаар захиалан авах үйлчилгээг шинээр олгож байна.

Машинтай уншлага, үйлчилгээ

Номын сангийн идэвхтэй уншигчдаас сонгон танхимаас гадуур “Машинтай уншлага”- танилцах аялал зохион явуулж,  ном хэвлэлийг уншин,  бодит үйл явцыг харьцуулан үзэж мэдлэг чадвараа тэлэх, цагийг хөгжилтэй үр дүнтэй өнгөрүүлж, бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлдэг.

Үдшийн уншлага

Зуны улиралд уншигчдын  чөлөөт уншлагыг бүрдүүлэхийн тулд манай номын сан “Үдшийн уншлага”-ыг шинээр зохион байгуулж байна.                                         

Ажиллах цагийн хуваарь:

Даваа, Баасан, Бямба, Ням-  900-1800

Мягмар, Лхагва, Пүрэв-  900-1900

 Утас:   7037-8736 

Цахим шуудан: nomiinordon@esrp.edu.mn

Электрон каталог: http://darkhan.monbiblio.com/opac/index.php

Хаяг:

Дархан-Уул аймаг, Дархан сум 14-р баг, Хуучин хороолол Өөрийн байр


Нийтлэгдсэн: 2019-01-28 03:26:07