A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 151

Залуучууд театр

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/body1.php

Line Number: 19

Залуучууд театр

"ЗАЛУУЧУУД" ТЕАТРЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА

-Дархан-Уул аймгийн "Залуучууд" театр нь Монгол улсын мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудын нэг юм. Анх 1961 онд Дархан хот дөнгөж сууриа тавьж байхад "Клуб" нэртэй байгуулагдаад улмаар дэвшин хөгжсөөр 1966 оны 1-р сарын 14-нд "Ахан дүүсийн дуу" сэдэвчилсэн концерт, Д.Намдагийн "Их хурим" жүжгээр нээлтээ хийж Дархан хотын Соёлын ордон болжээ.

-Цаашид урлагийн мэргэжлийн боловсон хүчнээр бэхжигдэн туурвих уран бүтээлийн цар хүрээ нь улам тэлэн мэргэжлийн урлагийн байгууллага болох нөхцөлийг хангасан учир БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн /хуучин нэрээр/ шийдвэрээр 1976 оны 10 дугаар сарын 17-нд Дархан хотын Хөгжимт драмын театр болж "Найрамдлын дуулал" концерт, Бат-Очирын Өргөх цамхгийн дор" жүжгээр албан ёсны нээлтээ хийснээс хойш эдүгээ 26 дахь жилдээ ажиллаж байна.

-Дархан хотын нийт оршин суугчдын 80 гаруй хувийг 30 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлж байсан болоод залуухан театрын эрч хүчтэй залуу уран бүтээлчдийн туурвин буй уран бүтээлийн урын сангийн бодлого нь хүүхэд залуучуудад хандаж байсныг тэмдэглэн 1978 оны 8 дугаар сарын 2-ны МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны /хуучин нэрээр/ тогтоолоор Дархан хотын "Залуучууд" театр болгож өргөжүүлсэн билээ. 

1983 онд тус театрт 42 хүний бүрэлдэхүүнтэй орчин үеийн бүжгийн "Залуус" чуулга байгуулагдсан нь Монгол улсдаа анхных нь болж театрын уран бүтээлийн цар хүрээг өргөжүүлж урын санг сонгодог балет, орчин үеийн бүжиг, модерн балет /мөн л Монголд анх удаа/ , үндэсний бүжгэн жүжгээр баяжуулсан юм.

-1985 онд Улаанбаатар хотод зохиогдсон Дархан хотын соёл урлагийн 10 хоногийн ажиллагаанд манай хамт олон амжилттай оролцож жүжигчин С.Бужгар, бүжигчин С.Соёл-Эрдэнэ, дуучин Б.Энхбат нар Монгол Улсын Гавьяат Жүжигчин цол тэмдгээр, 40 гаруй уран бүтээлчид төрийн одон, медалиар шагнагдан нэр алдраа орон даяар дуурсгаснаас хойш театрын алтан тайзнаас маань Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн П.Дамдинжав, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Г.Алтанцэцэг, Баттуул нар төрөн гарч, 36 уран бүтээлч Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр, 10 гаруй хүн төрийн одон медалиар шагнагджээ.

 


Нийтлэгдсэн: 2019-01-29 07:14:11