A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 133

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: client/mod_news.php

Line Number: 134

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/mod_news.php

Line Number: 151

Дархан-Уул аймгийн Орхон сумын Соёлын төв

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property of non-object

Filename: front_page/body1.php

Line Number: 19

Дархан-Уул аймгийн Орхон сумын Соёлын төв

ОРХОН СОЁЛЫН ТӨВ

Тус сумын Соёлын төв нь Жимс ногооны САА-н клуб нэртэйгээр анх 1969 онд байгуулагдан эрхлэгч Н.Даваа, ажилтан Б.Должин нар ажлын гараагаа эхэлжээ. 1974 онд шинэ байранд орж, Сэлэнгэ аймгаас Дархан хотын мэдэлд шилжин эрхлэгчээр Д.Барамсай, кино механик, номын санч, үйлчлэгч гэсэн 4 орон тоотойгоор ажиллажээ. Байгуулагдсан үеэсээ эхлэн соёл олон түмний олон талт ажлуудыг зохион явуулж, 1986 онд Улаанбаатар хотноо тайлан тоглолтоо хийж “Намдаа өргөх аялгуу”, “Би эндээс явахгүй” концерт жүжгийг тоглон “Ардын театр”-ын цол мандат, ХАА-н яам, ХАА-н НХДЗ-ийн баярын бичиг, МПБ-ын Төв зөвлөлийн Хүндэт дипломоор  шагнагдаж Ц.Каля, Х.Өнөртуяа, Х.Ганбат, Л.Нямсүрэн нарын 11 уран сайханч алтан медаль хүртсэн.

1991 онд 220 хүний суудалтай хурлын болон спортын танхим бүхий иж бүрэн соёлын төвийн шинэ барилга ашиглалтад орж захирлаар Б.Алтантариа томилогдон 11 хүний орон тоотой ажиллаж байв. Аймгийн 3 сумдын дунд зохиосон урлагийн наадамд 1-р байр эзлэн, 50 гаруй урлагийн авьяастан тодорсон ба үүний дотор СТА П.Өнөр, СТА Н.Бадамсүрэн, СТА, Улсын тэргүүний уран сайханч Ц.Каля, Г.Жавзандулам, Ардын авьяастан Т.Оролжав нар байдаг. Одоогоор Соёлын төв нь эрхлэгч, нярав номын санч, техникч, хөгжмийн багш, үйлчлэгч, сахиул гэсэн 6 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

                                           

Хөрөнгө оруулалт, тохижилт

2003 онд бага оврын зуух тавьж дулааны асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн.

2013 онд “Тогтвортой амьжиргаа-2” төлийн хүрээнд 14.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 30-аад нэр төрлийн хөгжим, техник тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулсан.

Номын сан

Номын сан нь 2000 гаруй номын фондтой уншлагын танхим 20 гаруй суудалтай, байнгын уншигч 70, жилдээ 100 гаруй уншигчдад номыг гэрээр болон танхим, явуулын номын сангийн үйлчилгээг хүргэдэг.

Номын сангийн иргэдэд үйлчлэх хүрээг тэлж номын фондоо 2016 онд 1.6 сая төгрөгийн үнэ бүхий 53 ширхэг номоор, 2017 онд 3.7 сая төгрөгийн үнэ бүхий 331 номоор баяжуулж ирсэн.

2013-2016 онд 1.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “ Орон нутаг судлах танхим”-ыг 8 дэсийн 45 ширхэг үзмэртэйгээр тохижуулан байгууллаа.

“Орхон сумын биеийн тамир спортыг хөгжүүлэх Орхон дэд хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэн дараах чиглэлээр ажиллаж байна.

1.    Үндэсний спортыг хөгжүүлэх

2.    Хүн амын эрүүл мэнд, бие бялдрын түвшинг тогтоох

3.    Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх

4.    Багийн спортыг хөгжүүлэх

5.    Ганцаарчилсан төрлийг хөгжүүлэх

“Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53-р зарлиг, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг тусган хүн амын өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад чиглэсэн “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх Орхон дэд хөтөлбөр” боловсрууллаа.

Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд спортын 4 төрлөөр 8 тамирчин, Ганболдын төрлөөр 2 мөнгө, 1 хүрэл, медаль хүртжээ.

Аймаг, Бүсийн аварга шалгаруулах гар бөмбөг, сагсан бөмбөг, жудо бөх, чөлөөт бөх, дартс, бокс, үндэсний бөх, спорт явган аялал, мини гар бөмбөг, хөнгөн атлетик тэмцээний төрлөөр 27 тамирчин өрсөлдөж 21 медалийн эзэн боллоо.

Ахмадын - спортын 4 төрлөөр 12 тамирчин, насанд  - спортын 4 төрөлд 47 тамирчин оролцсон.

Соёлын төв нь жилд дунджаар давхардсан тоогоор 100 гаруй үзвэр үйлчилгээгээр 20.000 гаруй иргэнд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.     

 

 

Нийтлэгдсэн: 2019-01-29 09:07:50