ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БАГШЛАХ АРГА ЗҮЙ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

Бага болон сургуулийн өмнөх боловсролын багш нарын дунд хүүхдийн хөгжлийг дэмжих багшлах арга зүй, туршлага солилцох ажил зохион байгуулагдлаа.

Уг үйл ажиллагаанд 34 багийн 94 багш нар туршлагаа танилцуулж хамтран ажиллалаа.

Энэ удаагийн туршлагын чиглэл "Гэрийн даалгавар" гэсэн сэдэвтэй байлаа. Сэдвийн хүрээнд хүүхдэд очих ачааллыг багасгах, эцэг эх, асран хамгаалагчийг сургалтын үйл ажиллагаанд оролцуулах, даалгаврыг сонголттойгоор боловсруулах гэх мэт олон үр дүнтэй туршлагууд хэлэлцэгдлээ.

Туршлага танилцуулсан бүх багш нартаа талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.


Нийтлэгдсэн: 2023-02-15 10:45:58