Сонгон шалгаруулалтын дүн мэдээ

      Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох удирдах ажилтны сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт зарлуулах тухай захиалга ирүүлсний дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн нийтэд зарлан мэдээллээ.

                                                                                                                                                                   

     Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын ирүүлсэн захиалгаар Дархан сумын ерөнхий боловсролын 1, 6, 11, 30 дугаар  сургуулиудын  захирал, аймгийн  22,  25, 26 дугаар цэцэрлэгүүдийн эрхлэгч нарын сул орон тоонд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдав.

        Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 28 дугаар тогтоолоор байгуулагдсан комисс дээр нэр дурдсан албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг  сонгон шалгаруулах журам”-ын 9, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 6.1,  Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан” Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ийг баримтлан дор дурдсан байдлаар сонгон шалгаруулалтад оролцогчдыг гурван үе шаттай зохион байгууллаа.

       Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг  сонгон шалгаруулах журам”-ын 28-ын 1 болон “Заавар батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын 4.4, 4.5-д тус тус заасны дагуу сонгон шалгаруулах комиссоос өрсөлдөгч нэг бүрийн туршлага, мэргэшсэн байдлыг хэлэлцэн хамтын шийдвэрийн зарчмаар үнэлгээг өгч ажилласан.

 

Сорилын шалгалтад 10 иргэнээс сонгон шалгаруулалтад 6 иргэн тэнцлээ.

 

 

 


Нийтлэгдсэн: 2018-12-24 03:41:57