ТАНИЛЦУУЛГА:
Тус сургууль нь 1992 онд Дархан хотын 10 дугаар бага сургууль, барилгын техник мэргэжлийн 1 дүгээр сургуультай нэгдэж мэргэжлийн төрөлжсөн сургалттай сургууль болон 19 багш, 500 сурагчтай хичээллэж эхэлсэн.
* 1995 онд Орос 4 дүгээр сургуулийн 964 хүүхдийн суудал бүхий хичээлийн байрыг засварлан хөдөлмөрийн төрөлжсөн сургалттай 10 жилийн 16 дугаар сургууль болон өргөжиж,
* 1997 онд аймгийн Засаг даргын захирамжаар хөдөлмөрийн төрөлжсөн сургалттай Жигүүр цогцолбор сургууль,
* 2018 онд аймгийн Засаг даргын захирамжаар Ерөнхий боловсролын 16 дугаар сургууль болсон.
АЛСЫН ХАРАА: Эерэг хандлагатай, бүтээлч хүүхдийн төлөвшилд, сэтгэлээ, зүтгэлээ зориулсан хамт олон.
ЭРХЭМ ЗОРИЛГО: Эрдэм оюуныг хүүхэд бүрт, эерэг харилцааг хүн бүрт.
УРИА: “Эерэг харилцаа-Ээлтэй орчин–эрдэм оюун”
БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН
· 2023-2024 оны хичээлийн жилд 1-12-р ангийн 50 бүлэгт 1680 сурагч хичээллэж байна.
· Удирдах ажилтан 6, багш 73, ажилтан албан хаагчид 18, нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй .
· Мэргэжлийн “Зөвлөх багш” зэрэгтэй 2, “Тэргүүлэх багш” зэрэгтэй 26, “Заах аргач багш” зэрэгтэй 25 багш ажиллаж байна.
СУРГУУЛИЙН АМЖИЛТУУД:
· 2004 онд “АЙМГИЙН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ”
· 2011 онд МУБИС-ын хөдөө орон нутгийн анхны “КЛИНИК СУРГУУЛЬ”
· 2012 онд монголын анхны иж бүрэн “ЦАХИМ СУРГУУЛЬ”
· Дархан-Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 35 дугаар тогтоолоор “МОНГОЛ-ОРОСЫН НАЙРАМДЛЫН НЭРЭМЖИТ СУРГУУЛЬ” болсон.
· 2015 оны “ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ” хүндэт өргөмжлөл хүртсэн.
-
2018-2019 оны хичээлийн жилд “МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН УЛСЫН ОЛИМПИАДЫН АВАРГА АНГИ” манай сургуулиас төрөн гарлаа.
-
Улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” болзолт уралдаанд оролцон аймаг, нийслэлийн 300 гаруй сургуулиас “ШИЛДЭГ СУРГУУЛЬ”-иар шалгарсан.
-
Аймгийн Засаг даргын нэрэмжит “Бид эх орны ирээдүй” төслийн хүрээнд явагдсан нийт тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, нийлбэр дүнгээр ТЭРГҮҮН БАЙР эзэлсэн.
-
"Сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн"-ээр 2021-2022, 2022-2023 оны хичээлийн жилд 2 удаа дараалан IV түвшинд үнэлэгдсэн.
Нийтлэгдсэн: 2024-01-20 12:58:52