Хөдөлмөрийн аварга

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА "ОЮУНЫ ИРЭЭДҮЙ" ЦОЛЦОЛБОР СУРГУУЛИАС ТОДОРЛОО

Аймгийн Засаг даргын 2020 оны 01-А/56 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны салбарын хөдөлмөрийн аваргаар Оюуны Ирээдүй цолцолбор сургуулийн сургалтын менежер А.Цагаанцоож шалгарсан байна.

Сурагчдыг хөгжүүлэх ажлыг өөрөө бие даан хийж олимпиад уралдаан тэмцээнд сурагчдыг бэлтгэн оролцуулснаар 238 удаа аймаг, бүс, улсын олимпиадаас шавь нар нь алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Мөн улсын олимпиадад дөрвөн сурагч нь амжилттай оролцсоны зэрэгцээ бүсийн болон нэрэмжит олимпиадаас 10 гаруй медаль хүртсэн байна.

Сургуулийн хэмжээнд сургалтын стандартыг хэрэгжүүлэх, олимпиад уралдаан тэмцээнд сурагчдыг бэлтгэн оролцуулах, гүнзгийрүүлсэн сургалтыг явуулах, багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлуудыг зохион байгуулж баг, хамт олноо манлайлж ажилласнаар сүүлийн 18 жил дараалан Оюуны ирээдүй цогцолбор сургууль аймгийн олимпиадын аварга сургууль болжээ. Мөн 2004, 2017 онд Монгол Улсын Тэргүүний сургууль, 2004, 2012 онд Шилдэг менежементтэй ТОП сургууль, 2004, 2005, 2010, 2011, 2014, 2016, 2017, 2019 онд аймгийн тэргүүний сургуулиар шалгарчээ. 2019 оны Улсын чанарын үнэлгээний шалгалтаар шилдэг 40 сургуулийн нэгээр шалгарсан амжилтыг үзүүлсэн байна.

Ирж буй Хотол төгс хэмээх Төмөр хулгана жилдээ улам ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.

 

 


Нийтлэгдсэн: 2020-02-20 11:40:40