Улсын онцгой комисс өнөөдөр (өчигдөр) хуралдлаа.
ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй монгол иргэдийг татан авахаар шийдвэрлэсний дагуу иргэдийг Алтанбулаг боомтоор 2020 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулалттайгаар улсын хилээр нэвтрүүлж, тусгаарлах ажиллагааг зохион байгуулж байна.
Нийт 300 орчим иргэн ирэхээс дийлэнх нь оюутан байна.
Хүн тус бүрийг нэг өрөөнд байхаар тусгаарлалт хийж, ХӨСҮТ-өөс оношлуурын баг явж ажиллахаар болов.
Түүнчлэн цаг үеийн асуудлуудад дараах шийдвэр гаргалаа.
-
“Амны хаалтаа зүүцгээе” аяныг 2020.05.31 дуустал орон даяар өрнүүлэх,
-
БНСУ руу 2020.04.17-ны өдөр тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч бэлтгэлээ сайтар хангасны дараа эцэслэн шийдвэрлэх,
-
Амны хаалт зүүх талаар иргэд бие биедээ сануулж, зөвлөдөг байх,
-
Амны хаалтаа зүүж, гараа савандаж угаах, ариутгагч шингэн хэрэглэх талаар долоо хоногт 2-3 удаа дуут сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байх
-
Олон нийтийн эргүүл, байцаагч нарын тоог нэмэх
-
Худалдаа, үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх
-
Халдварын эрсдэлээс сэргийлэх чиглэлээр иргэдийн ухамсар, соёлыг дээшлүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Нийтлэгдсэн: 2020-04-12 13:36:00