ДАРХАНЧУУД ХОС ГЭГЭЭН МУЗАГИЙН ЭЗЭД БОЛЛОО

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн Муза -15" наадмын Академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр болсон. Тодруулбал Дархан-Уул аймгийн Залуучууд театрын Ерөнхий найруулагч Монгол Улсын СТА М.Цогт Олон улсын Гэгээн муза наадамд найруулагч нарын “Хүндэт муза” шагнал, Залуучууд театрын Жүжигчин МУ-ын СТА Ч.Дунгаамаа “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл” моно жүжгээр оролцож “Шилдэг залуу жүжигчин” шагналаар шагнагдсан байна. Мөн "Гэгээн Муза" наадамд амжилттай оролцсон Жерарпресгрурвикийн "Ромео Джульетта" хөгжимт драмын жүжгийн тайзны зураач Х.Амартүвшин, Меркуцио дуучин Д. Бибиш, Ромеод тоглосон дуучин Э.Эрхэмбаяр, Джульеттад тоглосон Б.Отгонжаргал нарын уран бүтээлчдэд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хүндэтгэл үзүүлж мөнгөн шагнал, талархал гардууллаа.


Нийтлэгдсэн: 2020-09-02 12:09:00