.ДАРХАНЫ БАГШ НАР БАЯРЫН ХУРЛАА ХИЙЛЭЭ
Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дахь өдрийг Дархан-Уул аймгийн багш нар өнөөдөр /2020.10.02/ Залуучууд театрт тэмдэглэн өнгөрүүллээ.
Өнөөдрийн баярын хуралд УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн НБХ-ийн дарга Н.Цасчихэр, аймгийн БСУГ-ын дарга Б.Гантулга болон ерөнхий боловсролын сургуулийн 1135 багш, сургуулийн өмнөх боловсролын 295 багш, боловсролын салбарын 170 удирдах ажилтан, урилгаар гавьяат багш, ЕБС, СӨБ-оос гавьяаны амралтандаа гарсан удирдах ажилтнууд оролцсон юм.
Энэ жилийн багш нарын баярын хурал туг залах ёслолын арга хэмжээгээр эхэлж Монгол улсын гавьяат багш, боловсролын байгууллагын ахмад удирдах ажилтнууддаа Дархан-Уул аймгийн “Хүндэт багш” тэмдгийг гардуулснаар үргэлжилсэн юм. Мөн энэ хичээлийн жилд шинээр ажиллаж байгаа 109 залуу багш нар чин эрмэлзлэлээ өргөлөө.
Олон улсын багш нарын баярын хурлын үеэр Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан, БШУЯ-ны жуух бичиг, Найрамдлын Дархан тэмдэг, аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэг, аймгийн Засаг даргын жуух бичгээр багш нарыг шагнаж баяр дээр нь баяр нэмлээ.
2019-2020 оны хичээлийн жилд боловсролын хүртээмж, сургалтын чанар, хүүхэд хөгжүүлсэн амжилт ололтоороо Од цогцолбор сургууль, 4 дүгээр цэцэрлэг, Шинэ алхам сургууль шалгарсан бол Шилдэг менежерээр Од цогцолбор сургуулийн сургалтын менежер Д.Идэрхангай шалгарч батламж мөнгөн шагналаар шагнагдлаа.
Ийнхүү Дэлхийн багш нарын 26 дахь өдөр, Монголын багш нарын 54 дахь өдрийг Дархан-Уул аймгийн багш нар өргөн дэлгэр тэмдэглэлээ.

Нийтлэгдсэн: 2020-10-02 18:00:00