2021 оны 01 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Дархан сумын 2 дугаар багт 2 давхар амины орон сууцанд гал түймэр гарчээ.
Тус орон сууцны эзэн Б.Даваацэцэг нь Дархан сумын 4 дүгээр сургуульд англи хэлний багшийн ажилтай.
Боловсролын салбарт тасралтгүй 15 жил ажиллаж байгаа энэхүү багшид туслах “Халуун сэтгэл” аяныг аймгийн БСУГ, Монголын багш нарын Дархан-Уул аймгийн холбооноос санаачлан зохион байгуулжээ.
Өнгөрсөн хугацаанд нийт 2,1 сая төгрөг цугларсан бөгөөд өнөөдөр /2021.01.22/ аймгийн БСУГ-ын дарга С.Галбадрах гардуулан өглөө.
Цаашид энэхүү аян үргэлжлэх бөгөөд салбарын хамт олон Б.Даваацэцэг багшид сэтгэлийн болон эд материалын тусламжийг үзүүлсээр байна.
Халуун сэтгэлээр дэмжиж буй хамт олон, найз нөхөд, хамаатан садандаа баярлаж байгаагаа биднээр дамжуулан Б.Даваацэцэг багш илэрхийлж байна.
Сайн үйлсийн аянд нэгдсэн багш нартаа баярлалаа.
Нийтлэгдсэн: 2021-01-22 14:30:00