Шударга ёс хэмээх үг нь эртний грекийн “өшөө авалт” хэмээх үгнээс гаралтай. Энэ сэдвийг ярихын өмнө шударга ёсны төлөөх тэмцэгчдийг ярих нь зүйтэй. Бүх зүйл анхнаасаа шударга байгаагүй маш олон хүмүүс шударга ёсны төлөө тэмцэж, халуун амиа үл хайрлан тэмцсэний үр дүнд одоогийн энэхүү нийгэм бүрэлдэн тогтох үндэс болсон. Жишээлбэл: Энэтхэгийн тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгч Махатма Ганди. Тэрээр иргэний тэмцлийн төлөөлөгч бөгөөд колончлолын задралын суурийг тавьсан.
Шударга ёс гэдэг нь нийгмийн аливаа системийн оршихуйн үндэс хэмээн тодорхойлж болдог. Өөрөөр хэлбэл шударга ёс байхгүй газар эрх чөлөө үгүй, эрх чөлөө үгүй газар шударга ёс үгүй. Шударга ёс нь бүхий л салбар, үйл ажиллагаа, нийгмийн бүлэг, эрх зүйн орчинд яригддаг. Шударга ёсны гурван зарчим байдаг. Хуваарилалтын шударга ёс, засч залруулахын шударга ёс, хянан шийдвэрлэх шудрага ёс. Гэхдээ энэ бүх шударга ёс нь хувь хүний зан төлөвшил ёс суртахуунтай холбоотой. Хэдий хуулинд шударга байх тухай заасан байдаг ч нийгэмд шударга бус зүйл оршсоор байна. Хүн бүр хүн болж төрснийхөө хувьд ижил боломж тэгш эрхээр хангагдах ёстой.
Шинэ үеийн залуус бид өөрсдийн хичээл зүтгэл, чадвараараа амжилтад хүрэхийг хүсэх боловч авилга, хээл хахууль, танил тал гэх мэт шударга бус зүйлс бидний хүсэл зоригийг мохоож байна. Гэхдээ миний бодлоор энэ шударга бус зүйлсэд боломж өгч байгаа нь үүнийг өөхшүүлж хүчтэй болгож байна. Харин ирээдүйнхээ төлөө түүний эсрэг тэмцэж таслан зогсоох хэрэгтэй. Залуус та бид ирээдүйг бүтээнэ.
Шударга ёс байхгүй газар эрх чөлөө үгүй, эрх чөлөө үгүй газар шударга ёс үгүй. Бид өөрсдийн хичээл зүтгэл, чадвараараа амжилтад хүрэхийг хүсдэг ч шударга бус зүйлс хүүхдүүд бидний хүсэл зоригийг мохоодог. Ирээдүйнхээ төлөө түүний эсрэг тэмцэх хэрэгтэй.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
Нийтлэгдсэн: 2021-11-03 10:03:58