Э.Энхмаа: Шударга ёс /эсээ/

Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа эхлээд нийгэмшин түүнийг дагаад эрх чөлөө, эв нэгдэл , шудрага ёс гэх ойлголт бий болсон. Бид өөрсдөө ч мэдэлгүй ямар нэгэн байдлаар нийгмийн харилцаанд орж түүний хуулийг даган мөрддөг. Монгол улсын үндсэн хуулийн 16-р зүйлд шудрага ёсыг үндсэн хуулиар баталгаажуулахдаа:

1.Хуулийн өмнө тэгш байх зарчим

2.Ажилтай байх болон зохистой цалин авах эрх

3.Сонгуулийн идэвхитэй болон идэвхигүй байх зэргээр баталгаажуулсан байдаг.

Тэгвэл миний нүдээр шударга ёс гэдэг хүн ямар нэгэн нийгмийн харилцаанд ижил тэгш байдлаар оролцох явдал юм. Гэхдээ яг ингээд бодоод үзэхээр шударга ёс гэдэг зүйл хүн бүхэнд тэгш үйлчилж чаддаггүй юм. Энэ нь бид нийгмийн харилцаанд орохдоо ялгаатай байдлаар оролцдог. Жишээ нь: Танил талтай хүнд бүх зүйл боломжтой. Харин танил талгүй хэн нэгэнд бүх зүйл боломжгүй мэт байх нь салбар салбар дээр харагддаг. Хүүхэд биднийг сурч байх хугацаанд нь зөв хүн байх ёстой, шударга байх ёстой хэмээн зааж сургадаг.
Гэвч нийгэм дээрх шударга бус явдал нь хүүхдэд шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Хичнээн хичээж зүтгэж хөдөлмөрлөж байсан ч мөнгө гэдэг зүйл үнэ цэнийг нь унагаах үед хүүхдийн тархинд нийгэм өөрөө шударга бус байдаг гэсэн ойлголт бий болдог. Хүн бүрийн нүдэн дээр минут, секунд бүрээр хөгжин дэвшиж буй техник технологийн эрин үе мөн ардчилсан эрх чөлөөт нийгэмд бид амьдарч байна. Ардчилалын гол үнэт зүйл нь шударга ёс байдаг.
Тэгвэл шударга бус байдлыг үүсгэж буй гол зүйл нь тэгш бус байдал юм. Үр хүүхдээ хүмүүжүүлж байна хэмээн “Эр юм байж уйллаа, эм юм байж ажилгүй” гэх мэт өнгөрсөндөө амьдарч буй 21-р зуун. АНУ дэлхийд хуулийн дээдэлдэг хүмүүнлэг ард түмэн хэмээн нэрлэгддэг. Америк улс шударга ёс хүний эрхийг дээдэлж чаддаг учраас хүчирхэг улс юм. Монгол улс хүчирхэг болох боломж зөвхөн шударга ёс тэгш эрхийг хүсэн дагах залуус бидний зүрхэнд оршдог юм. Амьдарч буй улс орноо шударга болгохын тулд та, би,бид юу хийх ёстой вэ?
 
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар

 


Нийтлэгдсэн: 2021-11-05 09:18:34