Дархан-Уул аймгийн “Тэргүүний Ажилтан”, Ардын Гэгээрлийн “Тэргүүний Ажилтан” Хөдөлмөрийн хүндэт медальт, Алтан гадас одонт, Д.Алтанхүү нь орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн энэ өдөр “Монгол улсын гавьяат багш” цол, тэмдгээр шагнагдлаа.
Д.Алтанхүү багш нь 1965 оноос оюун ухаан, хүчээ, Дархан-Уул аймгийн боловсролын байгууллагын бүтээн байгуулалт, эрх зүй, материаллаг, үйлийн орчныг хөгжүүлэхэд зориулан 36 жил ажилласан юм.
“Монгол улсын гавьяат багш” цол, тэмдгээр шагнагдсан хүндэт багшдаа Дархан-Уул аймгийн нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, мянга мянган шавь нарынх нь нэрийн өмнөөс баяр хүргэн, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.
Нийтлэгдсэн: 2021-11-11 14:00:55