ДАРХАН-УУЛ АЙМГИЙН “ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ҮҮД ШАЛГАРЛАА

Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд өсвөр үеийнхэн болон үе тэнгийн найз нөхдөө манлайлан өөрийн мэдлэг чадвар, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг спорт, бүтээлч байдлаараа өндөр амжилт гарган улс орондоо хувь нэмэр оруулсан 12 хүүхдийг “ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ШИЛДЭГ ХҮҮХЭД”-ээр шалгаруулах арга хэмжээг өнөөдөр /2021.12.28/ зохион явууллаа.

Шагналыг Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ХХҮГ-ын дарга С.Энхболд, аймгийн ГБХЗХГ-ын дарга А.Амгалан, аймгийн БСУГ-ын дарга С.Галбадрах нар гардуулан өгсөн юм.

Эдгээр хүүхдүүд нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дуурайлал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, аймаг, болон сум орон нутгийнхаа уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд юм.

  • 1.Шинэ алхам сургуулийн 4б ангийн сурагч Мягмар овогтой Цэлмэг 2021 оны “Биеийн тамир, спорт төрөл”-өөр
  • 2.Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 12-2 ангийн сурагч Ган-Очир овогтой Номин 2021 оны “Эх орны түүх, соёл өв уламжлал төрөл”- өөр
  • 3.Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 12-2 ангийн сурагч Мөнх-Эрдэнэ овогтой Нандингоо 2021 оны “Биеийн тамир, спорт төрөл”-өөр
  • 4.Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 12-3 ангийн сурагч Цог-Эрдэнэ овогтой Энх-Амгалан 2021 оны “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага төрөл”-өөр
  • 5.Дархан Эмпати сургуулийн 12а ангийн сурагч Баярцог овогтой Мөнгөнцэцэг 2021 оны “Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлс төрөл”-өөр
  • 6.Дархан-Эмпати сургуулийн 12-а ангийн сурагч Лхагвасүрэн овогтой Энхжаргал 2021 оны “Сурлагын амжилтын төрөл”-өөр
  • 7.“Дархан-Эмпати” сургуулийн 11-с ангийн сурагч Чинбаатар овогтой Чандмань 2021 оны “Урлаг, уран бүтээл төрөл”-өөр
  • 8.Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн 11-7 ангийн сурагч Баярсайхан овогтой Номинжин 2021 оны “Сурлагын амжилтын төрөл”-өөр
  • 9.15 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Эрдэнэ-Очир овогтой Галбадрах 2021 оны “Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачлага, бүтээлч байдал төрөл”-өөр
  • 10.4 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Сансар-Эрдэнэ овогтой Халиун 2021 оны “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага төрөл”-өөр
  • 11.Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 11-4 ангийн сурагч Гомборагчаа овогтой Хонгорзул 2021 оны “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин төрөл”-өөр
  • 12.19-р сургуулийн 12б ангийн сурагч Ганбаатар овогтой Номингэрэл 2021 оны “Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага төрөл”-өөр тус тус шалгарсан юм.

Нийтлэгдсэн: 2021-12-28 17:21:05