ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ СУРГУУЛИАР 9 ДҮГЭЭР СУРГУУЛЬ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГЭЭР 1 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ ТОДОРЛОО
Дархан-Уул аймгийн “Хүүхдийн төлөө зөвлөл”-өөс Хүүхдэд ээлтэй сургууль, цэцэрлэг шалгаруулах болзолт уралдаан зарласан билээ.
Энэ хүрээнд өнөөдөр /2021.12.28/ тус уралдааны шилдгүүдийг шалгаруулж, шагналыг нь гардуулж өглөө.
Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах, хүүхэд бүрийг эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжихэд онцгой анхааран ажилласан 9 дүгээр сургууль болон 1 цэцэрлэгийн хамт олон шилдгээр тодорч шагналаа гардан авлаа.

 


Нийтлэгдсэн: 2021-12-28 15:38:54