“ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ”-Г АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАЗАР, ТОКИО ОЛИМПЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА
Дархан-Уул аймгийн хэмжээнд “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны зохион байгуулалтыг хамтран хэрэгжүүлэх ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ -г аймгийн Биеийн тамир, спортын газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Токио олимпын зөвлөл хэлэлцэн 2022.03.07 - ны өдөр харилцан тохиролцож байгуулав.
Гэрээнд заасанчлан
#Аймгийн Биеийн тамир, спортын газар нь:
- Болзолт уралдааны явцад зохион байгуулагдах спортын уралдаан тэмцээнийг мэргэжлийн удирдлагаар хангах;
- Биеийн тамирын хичээл болон хичээлээс гадуур зохиох бие бялдрын хүмүүжлийн ажил, биеийн тамирын багшийн секц, дугуйлан удирдах, тэмцээн уралдаанд сурагчдыг оролцуулах ажлыг бүх талаар дэмжин ажиллах;
#Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь:
-Болзолт уралдаанд Ерөнхий боловсролын сургуулиудыг өргөнөөр хамруулах арга хэмжээ авах;
- “Олимпын долоо хоног”-ийг хэрэгжүүлэхтэй холбогдсон сургалт, хүмүүжлийн практикт тулгарсан асуудалд арга зүйн дэмжлэг үзүүлэх;
- Болзолт уралдааны явц, үр дүнг сар тутамд Монголын Үндэсний Олимпын Хороо болон Зохион байгуулах ерөнхий хороонд мэдээлэх;
- Олимпын боловсролын шинэ хандлагыг сурталчлах, олимпийн танхимыг тохижуулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах;
зэрэг ажлыг хариуцан хамтран хэрэгжүүлэх юм.
Нийтлэгдсэн: 2022-03-11 13:05:29