БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
Дархан-Уул аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Биеийн тамир спортын газар хамтран Ерөнхий боловсролын 26 сургуулийн 70 гаруй биеийн тамирын багш нарын дунд өнөөдөр /2022.03.15/ зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр биеийн тамирын багш нар тулгамдаж байгаа асуудал болоод сурагчдын хөдөлгөөний дутагдлыг хэрхэн арилгах, 2022 онд зохион байгуулах спортын тэмцээн уралдааны төлөвлөгөө, өсвөрийн шигшээ багийн тамирчдыг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм.
Мөн өнөөдрийн зөвлөгөөний үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан зарим багш нарыг шагнаж урамшууллаа.
Биеийн тамир спортын Тэргүүний ажилтнаар Од цогцолбор сургуулийн биеийн тамирын багш О.Мөнхбаатар, 9 сургуулийн биеийн тамирын багш О.Алтантуяа, Биеийн тамир спортын улсын хорооны Жуух бичгээр 4 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Б.Мягмарсүрэн, Дархан хотын 60 жилийн ойн тэмдгээр, 9 дүгээр сургуулийн биеийн тамирын багш Ч.Гантөмөр, Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн биеийн тамирийн багш Ц.Алтантуяа нар шагнагдсан юм.
 

 


Нийтлэгдсэн: 2022-03-15 15:00:36