Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр /2022.04.21/ “ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХАД ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдвийн хүрээнд тус чуулганыг зохион байгуулаа.
Чуулганы гол зорилго нь Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон бусад хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, хүүхдийн эрхийг хангахад орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, стратеги, төсөв, хүний нөөц, чанартай статистик мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийг гаргах, тулгамдсан асуудлыг тодорхойлж, гарц шийдлийг хэлэлцэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.
Өнөөдрийн чуулганд Хүүхдийн эрхийн Хууль зүйн хорооны гишүүд, Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын багийн Засаг дарга, Нийгмийн ажилтан, Халамжийн мэргэжилтэн, Сургуулийн Нийгмийн ажилтан, Цэцэрлэгийн арга зүйч, Өрхийн эмч, Хэсгийн байцаагч, Төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 27 Хамтарсан багийн 150 гаруй гишүүд оролцож байна.
Нийтлэгдсэн: 2022-04-21 15:42:25