МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН САЛБАРЫН БАГШ, УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА
Монгол улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсын хэмжээнд 5 бүсэд хуваагдан цахимаар явагдаж эхэлсэн.
2 өдөр үргэлжлэх энэхүү зөвлөгөөний Төвийн бүсийн уулзалт манай аймгийн Дархан-Өргөө Политехник коллежийн сургалтын танхимд болж байна.
Төвийн бүсийн зөвлөгөөнд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн 9 сургуулийн 90 орчим багш, удирдах ажилтан оролцож байгаа юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, сургалтын чанар, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх, түншлэл хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ удаагийн зөвлөгөөний ач холбогдол оршиж байгаа ажээ.
2 өдөр үргэлжлэх энэхүү зөвлөгөөний төгсгөлд БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир зөвлөгөөний шийдвэрийн төслийг танилцуулснаар өндөрлөх юм байна.
Зөвлөгөөний үеэр Дархан-Өргөө Политехник коллежийн багш, сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж зөвлөгөөнд оролцож буй багш, удирдах ажилтнуудад танилцууллаа.
Нийтлэгдсэн: 2022-08-26 18:21:30