БАГШ НАРЫН БАГА ХУРАЛ ЗАЛУУЧУУД ТЕАТРЫН ИХ ТАНХИМД БОЛЖ 500 ГАРУЙ БАГШ, УДИРДАХ АЛБАН ТУШААЛТАН ОРОЛЦЛОО.
2022-2023 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 27 ерөнхий боловсролын сургуульд 1200 багш, Сургуулийн өмнөх 39 байгууллагат 300 гаруй багш, Их дээд, мэргэжлийн 9 сургуульд 400 гаруй багш ажиллаж 40.000 гаруй хүүхдэд Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын мэдлэг олгоно.
Өнөөдөр /2022.08.29/ Багш нарын бага хурал Залуучууд театрын их танхимд болж 500 гаруй багш, удирдах албан тушаалтан оролцлоо.
Тус баг хуралд аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэндчилгээ дэвшүүлж энэ хичээлийн жилд төрөөс ямар бодлого баримтлах, багш сурагчдыг ая тухтай орчинд сурч боловсрох, хичээлийн хэрэглэгдэхүүнийн нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг танилцуулж шинэ хичээлийн жилд өнгөрсөн онд гаргасан амжилтаа ахиулахыг хүслээ.
Тухайлбал “БОЛОВСРОЛ-2032” хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд “ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ” хөтөлбөрийг хэрэгжүүлж 10 багшид 1 өрөө байрыг 5 жилийн хугацаанд зөвхөн ашиглалтын зардлаас бусад түрээс, төлбөр авалгүй амьдруулах, Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын зааланд шаардлагатай спортын хэрэглэл авахад зарцуулах 5 сая төгрөгийг шийдвэрлэх, Дархан хотын ууган сургууль болох 1 дүгээр сургуулийн ширээ сандлыг иж бүрэн сольж байгаа талаарх мэдээллийг өгч авилга ашиг сонирхолоос ангид байж, ирээдүйн Дархан хотын иргэдийг эрдэм мэдлэгтэй иргэн болж төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг нийт багш нартаа уриалсан юм.
Мөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, АБГБ-ын Байнгын Хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн БСШУС -ын Байнгын хорооны дарга Г.Дамдинням нар цахимаар мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ хичээлийн жилд Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд зөвлөх багш нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх” томоохон зорилго, зорилтыг дэвшүүлсэн байна.

 


Нийтлэгдсэн: 2022-08-29 19:20:21