ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН НЯГТЛАН БОДОГЧ НАРЫН НЭГДСЭН СУРГАЛТ, УУЛЗАЛТ БОЛЛОО
Боловсрол, Шинжлэх ухааны газраас боловсролын салбарын нягтлан бодогч нарын нэгдсэн уулзалт, сургалтыг Дархан-Уул аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албатай хамтран 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зохион байгууллаа. 
Сургалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт 41 байгууллагын нягтлан бодогч хамрагдлаа. Тус сургалт, уулзалтад БШУГ-ын дарга Л.Буянтогтох “Цаг үеийн мэдээлэл, цаашид анхаарах асуудал” сэдвээр, Дархан-Уул аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан “Дархан-Уул аймгийн 2023 оны төсөвт шийдвэрлүүлэх асуудлууд” сэдвээр, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны аудитор Ш.Отгон “Шилэн дансны хуулийн хэрэгжилт, шинэчилсэн цахим хуудас”  сэдвээр, БШУГ-ын төсвийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.Нарантунгалаг “Боловсролын салбарын төсвийн шинэчлэл, хэрэгжилт” сэдвээр тус тус мэдээлэл өгч, салбарын нягтлан бодогч нарт тулгамдаж буй асуудлуудыг сонсож,  хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Нийтлэгдсэн: 2023-05-08 16:02:04