Элсэлтийн цахим бүртгэл гэж юу вэ?
Боловсрол, шинжлэх ухааны яам 2023-2024 оны хичээлийн жилд Төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг Монгол Улсын хэмжээнд Төрийн үйлчилгээний веб портал болох E-Mongolia системээр цахимаар зохион байгуулна.
Цахим бүртгэлд хэдэн настай хүүхэд бүртгүүлэх боломжтой вэ?
Зөвхөн 2017 оны 01 сарын 01 -нээс 2017 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1-р ангийн цахим бүртгэлд хамрагдана.
Эцэг эхийн элсэлтийн бүртгэлийг хэрхэн баталгаажуулах вэ?
Та бүхэн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 3 аргаар бүртгүүлэх боломжтой.
1. Вэб браузер ашиглан https://e-mongolia.mn/home
2. Гар утасны E-Mongolia аппликэйшн
3. Та өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар бүртгэлийг баталгаажуулах, цуцлах боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)
Элсэлтийн цахим бүртгэл хэзээ эхлэх вэ?
2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн өглөөний 9:00 цагаас 8 дугаар сарын 25-ны 17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Эцэг эх, асран хамгаалагчид бүртгэл баталгаажуулах үйлдлийн дараалал
1. Үйлчилгээнүүд цонхны Боловсрол хэсгээс Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хэсэгт хандан 1-р ангид элсэх 6 настай хүүхдийн мэдээлэл харагдана.
2. Элсэгчийн хувийн мэдээллийг системээс харуулах бөгөөд хүсэлт илгээнэ.
3. Хүсэлт илгээснээр хүүхдийн бүртгэлтэй хаяг харагдах ба эцэг, эх, асран хамгаалагчийн хариулсан асуулгад үндэслэн асуулгад тухайн хүүхдийн хамран сургах тойргын дагуу бүртгэгдэх сургуулийн мэдээлэл харуулна.
4. Элсэлтийн төлөв хэсэгт дараах төлвүүд харуулна.
4.1.1 Төлөв 1: “Хамран сургах тойрог тодорхойгүй” – /Шилжилт хөдөлгөөн хийсний улмаас хамран сургах тойргийн сургууль тодорхойгүй байна. Та маргааш өдрийн 13:00 цагаас хойш дахин шалгана уу./
4.1.2 Төлөв 2: “Хянагдаж байгаа” - /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэх эсэх шийдвэр дээр ажиллаж байна./
4.1.3 Төлөв 3: “Түр түдгэлзүүлсэн” – /Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчийн бүртгэлийг түр түдгэлзүүлсэн байна. Тайлбар: Ж/нь: Бичиг баримтаа 8 сарын 20-ны 14:00 цагт сургууль дээр ирж уулзана уу./
4.1.4 Төлөв 4: “Бүртгэхээс татгалзсан” - /Хамран сургах тойргийн сургууль нь таны хүүхдийг элсэгчээр бүртгэхээс татгалзсан байна. Тайлбар: Ж/нь: Тухайн хаяг дээр оршин суудаггүй тул элсэлтийн бүртгэл хийхээс татгалзав./
4.1.5 Төлөв 5: “Бүртгүүлэх боломжтой”-Хамран сургах тойргийн сургууль нь элсэгчээр бүртгэсэн байна. Та элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой.
4.1.6 Төлөв 6: “Элсэлтээс татгалзсан” - /Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлтээр элсэлтийн бүртгэлээс татгалзсан байна. Жич: Та элсэлтийн татгалзсан хүсэлтээ өөрчлөн тухайн сургуульд элсэх бүртгэлийг баталгаажуулах боломжтой./
4.1.7 Төлөв 7: “Элсэлт батлагдсан” төлөв харуулна. Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг хүргэе!
Нийтлэгдсэн: 2023-08-15 11:11:53