“ҮНДЭСНИЙ БИЧИГ-МАНАЙ ХАМТ ОЛНЫ ӨВ СОЁЛ” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
"Үндэсний бичиг-Манай хамт олны өв соёл" уралдааныг Дархан-Уул аймгийн БШУГ, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Дархан салбар, Мэргэн шаваа мэргэжил арга зүйн баг хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Шилдгүүдийг шалгаруулахдаа шүүгчдийн баг контентын агуулга, зохиомж, уриалга, олон нийтийн хандалт зэргийг харж дүгнэжээ. Нийт 20 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамт олон оролцож,Тусгай байрыг: Т.Орхонтуяа захиралтай ЕБ-ын 9-р сургуулийн хат олон, Т.Мэдэгсүрэн захиралтай ЕБ-ын 1-р сургуулийн хамт олон , Б.Буянхишиг эрхлэгчтэй 13-р цэцэрлэгийн хамт олон 3-р байранд-Ж.Насанжаргал захиралтай Насан туршийн суралцахуйн төв, 2-р байранд- Х.Оюунцэцэг даргатай Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс Тэргүүн байрыг Х.Баярбилэг захиралтай ЕБ-ын Од цогцолбор сургууль тус тус эзэллээ. Уралдааны гол зорилго нь үндэсний бичиг үсэг, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлан уриалах, хамт олноороо суралцах, өөрсдийн сурч мэдсэн арга туршлага, өвөг дээдсээс үлдээсэн нандин бүтээлүүдийг олны хүртээл болгох юм. Энэ жилийн уралдааны бүтээлүүд баялаг агуулга, шинэлэг зохиомжтой, цахим орчинд 50000 гаруй хүн үзэж сонирхон эерэг давалгаа үүсгэснээрээ онцлог боллоо.

Нийтлэгдсэн: 2023-11-29 17:36:10