ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ОД ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ТҮҮХЭН ЗАМНАЛ
Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Од цогцолбор сургууль нь Дархан сумын Засаг даргын 1998.09.06-ны 90-р захирамжаар Улсын тэргүүний 10 жилийн 3, 10 жилийн 5 дугаар сургуулиуд нэгдэн, Дархан-Уул аймгийн анхны цогцолбор сургууль байгуулагдсанаас хойш математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулан, тус сумын 13, 14, 15, 16-р багуудын сургуулийн насны хүүхдүүдийг хамруулан, хичээлийн 3 байртайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
964 хүүхдийн хүчин чадалтай 2, 480 хүүхдийн хүчин чадалтай 1 хичээлийн байртай. А, Б байрууд нь 13, 16-р багт, В байр нь 15-р багийн Мангирт хэсэгт байрладаг.
Амжилтын товчооноос
-
2000, 2004, 2006, 2011, 2012, 2017, 2018 оны Аймгийн тэргүүний сургууль
-
2011 онд Шинэ санаа шилдэг менежменттэй сургууль
-
2016 онд Багшийн хөгжлийг дэмжигч сургууль
-
2008 оны Монгол улсын ТОП менежменттэй сургууль
-
2011 онд Монгол улсын Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч, манлайлагч шилдэг сургууль
-
2014 онд Монгол улсын тэргүүний сургууль
-
2016 оны Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн байгууллагаар тус тус шалгарсан байна.
АЛСЫН ХАРАА: Мультимедиа технологид суурилсан цогцолбор сургууль
ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүүхдэд ээлтэй, бүгдэд нээлттэй, суралцагч байгууллага
УРИА: “БАГААР АЖИЛЛАЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ”
Бүтэц бүрэлдэхүүн:
-
2019-2020 оны хичээлийн жилд 1-12-р ангийн 95 бүлгийн 3286 суралцагчидтай.
-
Удирдах ажилтан 8, мэргэжлийн багш 134, ажилтан 43, нийт 185 орон тоотойгоор сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.
-
Сургалтын 73 танхимтай. Кабинетийн системээр 2 ээлжинд хичээллэдэг. Биеийн тамирын 2 заал, 50 хүний хүчин чадалтай 2 цайны газар, 60 хүний суудалтай 2 номын сан, эмчийн 2 өрөөтэй.
Нийтлэгдсэн: 2024-01-20 17:04:00