2022-2023 оны хичээлийн жилд багш, багшийн туслах нар мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллалаа. Мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллах шаардлага тулгарсан. Үүнд:
-
Багш нар хамтран суралцах, хөгжих, шинэ арга барилд суралцах
-
Багшлахуйдаа ахиц, өөрчлөлт хийх
-
Бүлгийн менежментээ оновчтой тодорхойлох
-
Хүүхдийн хөгжил, сурах арга барилд ахиц гарах
-
Багш бүр явцын үнэлгээний үр дүнд дүн шинжилгээ хийх
-
Хүүхдийн суралцахуйд үүсэж буй бэрхшээлийг илрүүлэх, сургалтын төлөвлөлтийг оновчтой төлөвлөх
-
Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд тохирох дэмжлэг өгөх
-
Сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжлэг үзүүлэх, үр дүнг тооцох зэрэг асуудлыг шийдэврлэхэд багш нар мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажиллах нь үр дүнтэй юм гэж үзэж МХБүлгээр ажилласан.
1/. “Хүүхдийн хөгжилд хамтдаа” МХБ:
Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, бүлгийн 6 багшаас бүрдсэн 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр хүүхдийн явцын үнэлгээг үнэлэх мэргэжлийн хөгжлийн бүлгээр ажилласан бөгөөд 2022 оны 10-р сараас эхлэн сар бүр багш нар тухайн сард эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөөний агуулгын хэрэгжилт, агуулгыг хүүхдэд олгосон давтамж, ямар аргачлалаар, ямар арга зүйгээр, ямар сургалтын хэрэглэгдэхүүнээр дэмжсэн, хүүхдийн хөгжлийн үнэлгээг ажиглалтын болон ярилцлагын тэмдэглэл, хувийн хавтасаар баримтжуулан, ялгаатай байдлыг илрүүлэн, өдрийн дэглэмийн аль ч цагт үйл ажиллагааг зохион байгуулан, агуулгад тохирсон даалгаварыг эцэг эхэд өгч, хэрэгжилтийг ханган, үр дүнг тооцон, сургалтын төлөвлөгөөний агуулгын хэрэгжилтийн тайланг сар бүр зохион байгуулсан. Ингэж ажилласаны үр дүнд багш нарт дараах үр дүн гарсан. Үүнд:
-
Тухайн сард эзэмшүүлэх сургалтын төлөвлөгөөний агуулгыг сарын болон 7 хоногийн, өдөр тутмын төлөвлөлттэй уялдуулж чаддаг болсон
-
Агуулгыг эзэмшүүлэх сургалтын шинэлэг аргуудад суралцсан
-
Хүүхдийн үнэлгээг бодьтой хийдэг болсон
-
Хөгжлийн ялгаатай хүүхдэд тохирсон хэрэглэгдэхүүнийг боловсруулдаг болсон
-
Багш хүүхдэд тохирсон дэмжлэгийг өгдөг болсон
-
Өдөр тутмын сургалтын чанар сайжирсан
-
Бүлгийн менежментээ оновчтой тодорхойлдог болсон
-
Өдрийн дэглэмийн хэрэгжилт сайжирсан
-
Харилцан бие биенээсээ суралцсан
-
Эцэг эхийг үйл ажиллагаанд татан оролцуулдаг
-
Эцэг эхтэй хамтран ажилладаг
-
Эцэг эх, асран хамгаалагчийн идэвхи нэмэгдсэн
2/. “Хөдөлгөөн эрүүл мэнд” МХБ Хөдөлгөөн сургалтын чиглэлийн МХБүлэгт багшийн туслах Г.Одонтуяа, Н.Насантогтох, Ц.Сансартуяа нар бага насны хүүхдийн бие бялдрын хөгжлийн онцлогт тохирсон бие хөгжүүлэх дасгалыг зохиомжлон, хөгжлийн ялгаатай хүүхдэд зориулан дасгалын аргачлал бүхий том зурагт номыг боловсруулан, бие даан зураг харж дасгал хөдөлгөөн хийх чадварыг нь дэмжин ажилласан байна.
3/. “Аюулгүй амьдрах ухаанд суралцъя”
Багшийн туслах Р.Цэвээнжав, Х.Анхтуяа, Б.Долгор нар ААУхаанд суралцъя МХбүлгээр ажиллан, гал түймэр болон газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтад ашиглах том ном, гарын авлага, тараах материал, зурагт хуудсыг боловсруулан нэмэлт сургалтад ашиглаж үр дүнг тооцож ажилласан. Номоор дамжуулан хүүхдэд гал түймрийн болон газар хөдлөлтийн үед өөрийгөө авран хамгаалах ойлголт төсөөллийг нэмэгдүүлж байна.
4/.“Урлан бүтээе” МХБ
Цэцэрлэгийн 6 багшийн туслах, Монгол Улсын Зөвлөх багш Д.Тунгалагаар ахлуулан бага насны хүүхдэд ярьж өгөх үлгэрийн дүрүүдийг модны үртэс, шилэн оймс ашиглан /ширээний театр/ хүүхдийн ялгаатай байдалд тохируулан урлан бүтээсэн бөгөөд 24 үлгэрийн 100 гаруй дүрийг бүтээж бүлгийн багш нарт хүлээлгэн өгсөн. Бүлгийн багш нар хүүхдэд үлгэрийг номын үгээр ярих, үйл явдлыг дэс дарааллаар ярих, үлгэрээс ойлгосноо ярих, шинэ үгтэй танилцуулах, үлгэрийг үйл явдлын дагуу асуулт асуух, өгүүлбэр зохиож хэлэх аргад суралцуулан хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжин ажиллаж байна.
МХБ-ийн сайн туршлагаа Дархан-Уул аймгийн 1,22,6,24,28,31,3, дугаар цэцэрлэгийн багшийн туслах, Орхон аймгийн 5-р цэцэрлэгийн багш, туслах багш нараас бүрдсэн 88 багш, багшийн туслах, удирдах ажилтанд танилцуулан, санал хүсэлтийг нь авч цэцэрлэгийн пэйж хуудсаар дамжуулан эцэг эх, асран хамгаалагч, багш нарт түгээн, 220 гаруй хүний хандалт авсан байна.
-2022-2023 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн Боловсролын салбарын “Шилдэг Мэргэжлийн хөгжлийн бүлэг”-ээр шалгарсан.
-Боловсролын Ерөнхий газрын “Багш солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа МХБ-ийн сайн туршлага түгээх сургууль,цэцэрлэг шалгаруулах үйл ажиллагаанд улсын хэмжээнд 3 цэцэрлэгийн нэгээр шалгаран 2024 оны 2,3-р сард МХБ-ийн сайн туршлагаа үндэсний хэмжээнд түгээхээр ажиллаж байна.
Нийтлэгдсэн: 2024-02-21 09:58:44