ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН 31 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дархан-Уул  аймгийн 31-р цэцэрлэг нь Дархан-Уул аймгийн засаг даргын 2020 оны  07 сарын 17-ны өдрийн 01-А/270 тоот захирамжаар Өргөө багийн нутаг дэвсгэрт 100 хүүхдийн хүчин чадалтай, 4 бүлэг, 20 багш ажилтантайгаар байгуулагдаж 2021 оны 10-р сарын 16-ны өдөр Дархан хотын 60 жилийн ойн баярыг угтан нээлтээ хийсэн. Сургалт үйл ажиллагаагаа 2020 оны 11 сарын 25 нд буюу Монгол улсад орчин үеийн боловсролын салбар үүсч хөгжсний 100 жилийн ой болон тусгаар тогтнолын баярыг угтан эхлүүлж байсан түүхтэй. Хамран сургах тойргийн  цэцэрлэгт хамрагдаагүй  хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулан, иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөх, хүүхдийн сурч хүмүүжих эрхийг ханган ажиллаж байна.

Цэцэрлэгийн гадаа 140 м2 талбайн тохижилтод  шинэс, гацуур, нарс, монос, үхрийн нүд, голт бор, агч мод, гүүлс, хайлаас гэх мэт 8 төрлийн  250 гаруй мод тарьж ургуулсан байна. 2023 оны 12-р сарын 13 өдрийн Аймгийн засаг даргын 01А/348 тоот захирамжаар 125 хүүхдийг хүчин чадалтай 23 багш ажилчидтай болж хамран сургах хүүхдийн тоог 25-аар, ажлын байр 3 нэмэгдэж сургалцаж боломж бүрдлээ (Үүнд: Арга зүйч -1 , бүлгийн багш -1, багшийн туслах -1). 2023-2024 оны хичээлийн жилд 5 бүлэгт 175 хүүхэд, 23 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

2023 оны 12 сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Өргөө багаас  манай цэцэрлэгийг Нийгмийн хариуцлагын хүрээнд Төрийн анхан шатны нэгжтэй тогтмол хамтран ажиллаж, ажил үйлсээрээ манлайлж, засаг захиргааны үйл ажиллагааг дэмжиж ажилласан тул “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” -аар шалгарсан.

 


Нийтлэгдсэн: 2024-03-25 14:24:27