- Нүүр
- Танилцуулга
- Үйл ажиллагаа
- Мэдээ, мэдээлэл
- СӨББ
- ЕБС
- Иргэдэд үйлчлэх
- Ил тод байдал
- Шилэн данс
Дархан Уул аймгийн Дархан сумын 30 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн танилцуулга
Эрхлэгч Х.Отгонтуяа нь 1981 онд төрсөн . 1989-1996 онд БӨ аймгийн Алтанцөгц сумын 8 жилийн дунд сургууль, 1996-1998 онд БӨ аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургуульд суралцаж төгссөн. 1998-2002 он МУБИС-ийн СӨБС-ийг цэцэрлэгийн багш, арга зүйч мэргэжил эзэмшсэн. 2012-2013 онд Дархан дээд сургуульд “Хүүхдийн цэцэрлэрлэгт Ардын аман зохиолыг сургалтын хөтөлбөрт хэрхэн хэрэгжүүлж байгаа байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр “Боловсрол судлал”-ын магистр зэрэг хамгаалсан. Ажлын түүх:
Онцлог амжилтаас дурдвал: 2003-2010 онуудад 18 дугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаандаа Койка ОУБ-н багш нартай хамтран бие биеээсээ суралцан *Цаасан урлал зохион бүтээх” ном гаргаж аймгийн хэмжээнд 150 гаруй багш туслах багш нарт сургалтыг явуулж номыг түгээн дэлгэрүүлсэн. 2004-2005 он Бардам туулай бүжгийн жүжгийг удирдан аймагтаа 3 дугаар байр БСГ-аас Батламж 2005 он. Аймгийн багш нарын ур чадварын уралдаанд амжилттай оролцсон Батламж 2007 он, 2008 онд боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгт “ Эцэг эхийн оролцоо” сэдэвт илтгэлийг тавьсан. Япон улсад цэцэрлэгийн багш нарын ажиллах арга, туршлага сэдвээр Дархан Уул аймгийн мэргэжил нэгт багш нарт мэдээлэл тайланг танилцуулсан . 2010-2015 онуудад 22 дугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд чадварт суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж аймагтаа хөтөлбөрийн хэрэгжилтээр” Усан самбартай хэрхэн ажиллах “ мэргэжил арга зүйн үзүүлэх ажлыг нийт мэргэжил нэгт багш нарт туршлага түгээсэн.
Нийтлэгдсэн: 2024-06-10 12:19:06
|