ДАРХАН –УУЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН, ЛАБОРАТОРИ ОЮУНЫ ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ТҮҮХЭН ЗАМНАЛ

Оюуны Ирээдүй цогцолбор сургууль 2001 оны 08 сарын 14-нд Дархан сумын засаг даргын 265 тоот захирамжаар 3870 сурагч, 153 багш, 60 ажилчин албан хаагчидтай байгуулагдсан.  Математик байгаль шинжлэлийн гүнзгийрүүлсэн сургалттай цогцолбор сургуулийн статустай. Сургуулийн анхны захирал Монгол улсын гавьяат багш С.Болд.

2004, 2017 оны Монгол улсын Тэргүүний сургууль, 2004, 2012 оны Шилдэг менежменттэй ТОП сургууль, Дархан –Уул аймгийн 8 удаагийн тэргүүний сургуулиар шалгарсан. 18 жил дараалан аймгийн олимпиадын аварга сургууль болсон.

2011-2012 оны хичээлийн жилд Кембрижийн сургалтын хөтөлбөрийн тохироц шалгах сургуулиар шалгарсан ба түүнээс хойш Үндэсний лаборатори сургуулийн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.  

 2015 онд Монголын боловсролын салбарыг судлах үндсэн судалгаа нийгэмлэгийн судалгаагаар ТОП стандарт цомын эзэн болов.

Дархан –Уул аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Best of Darkhan sity” олон нийтийн санал асуулгаар 2016 оны “Шилдэг ерөнхий боловсролын сургууль”-иар шалгарсан.

2019 онд Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор авдаг “Боловсролын чанарын үнэлгээний судалгаа”-ны дүнгээр улсын хэмжээний тэргүүний  40 сургуулийн нэгээр, 2019 оны “Аймгийн тэргүүний сургууль”-иар шалгарсан.

АЛСЫН ХАРАА- “Сургалтын  чанараар  тэргүүлэн, хөгжсөн сурагчийг төрүүлдэг Манлайлагч сургууль болох”

ЭРХЭМ ЗОРИЛГО – “Аз жаргалтай сургууль”

БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

  • 2019-2020 оны хичээлийн жилд 1-12-р ангийн 113 бүлэгт 4534 сурагч хичээллэж байна
  • Удирдах ажилтан 9,  багш 171, ажилтан албан хаагчид 54,  нийт 234 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
  • Сургуулийн дотуур байранд 102 сурагч амьдран суралцаж байна.
  • Сургалтын 76 кабинетад кабинетын системээр, 2 ээлжээр хичээллэж байна.
  • 2 хичээлийн байр тус бүрд биеийн тамирын заал, урлагийн заал, цайны газар, номын сан, эмчийн өрөөтэй

 

 


Нийтлэгдсэн: 2024-01-20 15:52:00