танилцуулга
![]() ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ОД ЦОГЦОЛБОР” СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Од цогцолбор сургууль нь Дархан сумын Засаг даргын 1998.09.06-ны 90-р захирамжаар Улсын тэргүүний 10 жилийн 3, 10 жилийн 5 дугаар сургуулиуд нэгдэн, Дархан-Уул аймгийн анхны цогцолбор сургууль байгуулагдсанаас хойш математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулан, тус сумын 13, 14, 15, 16-р багуудын сургуулийн насны хүүхдүүдийг хамруулан, хичээлийн 3 байртайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.964 хүүхдийн хүчин чадалтай 2, 480 хүүхдийн хүчин чадалтай 1 хичээлийн байртай. А, Б байрууд нь 13, 16-р багт, В байр нь 15-р багийн Мангирт хэсэгт байрладаг. Амжилтын товчооноос , 2004, 2006, 2011, 2012, 2017, 2018 оны Аймгийн тэргүүний сургууль 2011 онд Шинэ санаа шилдэг менежменттэй сургууль 2016 онд Багшийн хөгжлийг дэмжигч сургууль 2008 оны Монгол улсын ТОП менежменттэй сургууль 2011 онд Монгол улсын Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч, манлайлагч шилдэг сургууль 2014 онд Монгол улсын тэргүүний сургууль 2016 оны Монголын шилдэг хүмүүнлэгийн үйлстэн байгууллагаар тус тус шалгарсан байна. ХАРАА: Мультимедиа технологид суурилсан цогцолбор сургууль ЭРХЭМ ЗОРИЛГО: Хүүхдэд ээлтэй, бүгдэд нээлттэй, суралцагч байгууллага УРИА: “БАГААР АЖИЛЛАЖ, ХАМТДАА ХӨГЖЬЕ” Бүтэц бүрэлдэхүүн: 2019-2020 оны хичээлийн жилд 1-12-р ангийн 95 бүлгийн 3286 суралцагчидтай. Удирдах ажилтан 8, мэргэжлийн багш 134, ажилтан 43, нийт 185 орон тоотойгоор сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна. Сургалтын 73 танхимтай. Кабинетийн системээр 2 ээлжинд хичээллэдэг. Биеийн тамирын 2 заал, 50 хүний хүчин чадалтай 2 цайны газар, 60 хүний суудалтай 2 номын сан, эмчийн 2 өрөөтэй. Хаяг: Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын Од цогцолбор сургууль, 13-16-р багт байрладаг. ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ: Дархан хотын анхны дунд сургуулийн эх үүсвэр нь анх 1936 онд Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутаг Хүйтний гол хэмээх газар “Зуны сургууль” нэртэйгээр хоёр багш, 28 сурагчидтай хичээллэж байсан ба улмаар Найрамдлын Дархан хотын ууган сургууль болсон байна. Одоогийн Хараагийн Дарь-Эх хийдийн Гэцогдаржаалин хийд байрлаж байгаа дөрвөн тасалгаа бүхий шар дүнзэн байшинд гурван ээлжээр хичээллэж байсан.1962-1963 оны хичээлийн шинэ жилээр өнөөдрийн математик, байгаль шинжлэлийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын 1-р дунд сургууль нь 70 гаруй сурагч, 30 багш, 10 гаруй ажилчинтай эрдмийн хаалгаа нээж байсан. Одоогийн сургуулийн барилга нь 1977 онд ашиглалтанд орсон. 3 давхар 920 хүүхдийн хүчин чадалтай. Сургуулийн амжилтаас товчхон дурьдвал: 1986 он Хотын хөдөлмөрийн аварга сургууль, Дархан хотын математикийн 27 удаагийн аварга сургуулиар шалгарч байсан. 1989 оны ажлын бүх үзүүлэлтээрээ Монгол улсын ЕБС-иудаас шалгарч тэргүүн байрын шагнал хүртэв. 1996 он Эрүүл мэндийг дэмжигч сургууль” болов. 2016-2017 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгийн “Спортын тэргүүний сургууль”, 2018-2019 оны хичээлийн жилд “Хүүхдийн хөгжил хамгааллын жишиг сургууль” болж байсан. 2012.04.25-нд төрөлх сургуулийнхаа 50-н жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн. АЛСЫН ХАРАА: Хүүхдэд ээлтэй сургууль ЗОРИЛГО: Суралцагчдыг үнэнч шударга, хүний эрхийг дээдэлдэг, итгэл найдвар хайрыг эрхэмлэдэг, аз жаргалтай амьдрах насан туршийн боловсролтой болгоход оршино. УРИА: Эелдэг, эвтэй, хичээнгүй суралцацгаая Бүтэц бүрэлдэхүүн: 2019-2020 оны хичээлийн жилд 1-12-р ангийн 31 бүлгийн 884 сурагч 2 ээлжээр хичээллэнэ. Удирдах ажилтан 4, мэргэжлийн багш 53, ажилтан 18 нийт 75 орон тоотойгоор сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын 30 танхим, 23 өрөө тасалгаатай. Кабинетийн системээр 2 ээлжинд хичээллэдэг. Биеийн тамирын заал, урлаг заал, цайны газар, номын сан, эмчийн өрөөтэй. Хаяг: ДУА-ийн Дархан сумын Ерөнхий боловсролын 1-р сургууль, 6-р багт байрладаг. ДАРХАН –УУЛ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН, ЛАБОРАТОРИ “ОЮУНЫ ИРЭЭДҮЙ ЦОГЦОЛБОР” СУРГУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА ТҮҮХЭН ЗАМНАЛ Оюуны Ирээдүй цогцолбор сургууль 2001 оны 08 сарын 14-нд Дархан сумын засаг даргын 265 тоот захирамжаар 3870 сурагч, 153 багш, 60 ажилчин албан хаагчидтай байгуулагдсан. Математик байгаль шинжлэлийн гүнзгийрүүлсэн сургалттай цогцолбор сургуулийн статустай. Сургуулийн анхны захирал Монгол улсын гавьяат багш С.Болд. 2004, 2017 оны Монгол улсын Тэргүүний сургууль, 2004, 2012 оны Шилдэг менежменттэй ТОП сургууль, Дархан –Уул аймгийн 8 удаагийн тэргүүний сургуулиар шалгарсан. 18 жил дараалан аймгийн олимпиадын аварга сургууль болсон. 2011-2012 оны хичээлийн жилд Кембрижийн сургалтын хөтөлбөрийн тохироц шалгах сургуулиар шалгарсан ба түүнээс хойш Үндэсний лаборатори сургуулийн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. 2015 онд Монголын боловсролын салбарыг судлах үндсэн судалгаа нийгэмлэгийн судалгаагаар ТОП стандарт цомын эзэн болов. Дархан –Уул аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Best of Darkhan sity” олон нийтийн санал асуулгаар 2016 оны “Шилдэг ерөнхий боловсролын сургууль”-иар шалгарсан. 2019 онд Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор авдаг “Боловсролын чанарын үнэлгээний судалгаа”-ны дүнгээр улсын хэмжээний тэргүүний 40 сургуулийн нэгээр, 2019 оны “Аймгийн тэргүүний сургууль”-иар шалгарсан. АЛСЫН ХАРАА- “Сургалтын чанараар тэргүүлэн, хөгжсөн сурагчийг төрүүлдэг Манлайлагч сургууль болох” ЭРХЭМ ЗОРИЛГО – “Аз жаргалтай сургууль” 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО: Багшийн хөгжлийг дэмжин, хамтын ажиллагааг сайжруулан, суралцагчийн хөгжил, төлөвшилд ахиц гаргах. БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН
Хаяг: Дархан –Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын лаборатори Оюуны ирээдүй цогцолбор сургууль, Дархан сумын 9,10-р багт байрладаг.
Нийтлэгдсэн: 2019-12-24 14:15:00
|