- Нүүр
- Танилцуулга
- Үйл ажиллагаа
- Мэдээ, мэдээлэл
- СӨББ
- ЕБС
- Иргэдэд үйлчлэх
- Ил тод байдал
- Шилэн данс
НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Тус төв нь Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2011 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 78 дугаар тогтоолоор Боловсрол соёлын газрын дэргэд албан бус боловсролын “Иргэний боловсрол төв” нэртэйгээр анх байгуулагдаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011.12.28-ны өдрийн 591 дүгээр захирамжаар төвийн бүтэц орон тоо, дүрэм батлагдан гарснаар 2012.01.02-ны өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба албан бус боловсролын сургууль завсардсан хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалт явуулдаг салбар бүлгүүдтэй, тухайн бүлэгт бүх түвшинд ерөнхий эрдмийн хичээл ордог нэг нэг албан бус боловсролын багш сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байсан. 2013 оны 11 сард БСШУЯ-аас аймаг бүрд Насан туршийн боловсролын төв байгуулах чиглэл ирсэнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 407 дугаар захирамжаар Иргэний боловсролын нэрийг өөрчилж Насан туршийн боловсролын төв болгож үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөсөн. 2015 оны 01.01-ны өдрөөс тусдаа төсөв бүхий бие даасан статустайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Боловсролын ерөнхий хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 2024 оны 01.01-нээс Насан туршийн суралцахуйн төв болж нэршил өөрчлөгдсөн. АЛСЫН ХАРАА: Боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах, насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх ЭРХЭМ ЗОРИЛГО: Насан туршдаа суралцахуйн үнэ цэнэ, тасралтгүй байдлыг бүрдүүлэн, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлж хүний нөөцийг чадавхжуулах, сургалт нөлөөллийн үйл ажиллагааг хувь хүний онцлогт нийцүүлэн зохион байгуулах, сургалтын үр дүн, чанарыг дээшлүүлэх Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
Сургалтын хэлбэр:
Амьдрах чадварыг дэмжих сургалт
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО:” НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙН ТӨВ”-ийн зорилго нь орон нутгийн иргэдэд хувийн амьдрал төдийгүй эдийн засаг, соёл, нийгмийн орчноос үзүүлж байгаа бэрхшээлийг даван туулах, бусадтай хамтран оршиж, чанартайгаар нийгэмшин амьдрахад шаардагдах бодит чадварыг хөгжүүлж, насан туршийн тасралтгүй боловсрол олгоход чиглэнэ. АМЖИЛТ:
Нийтлэгдсэн: 2024-06-10 12:03:18
|