2022-2023 болон 2023-2024 оны хичээлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд
2022-2023 оны хичээлийн жилд бага насны хүүхдийн эрүүл аюулгүй, тоглонгоо хөгжих орчин бүрдүүлэлтийг Дархан-Уул аймгийн төрийн өмчийн цэцэрлэгүүд, Булган аймгийн тэргүүний 2-р цэцэрлэг, Сэлэнгэ аймаг Сайхан сумын нийт 80 гаруй багш нар хүрэлцэн ирж туршлага судалсан.
2023-2024 оны хичээлийн жилд 5 бүлгийн багш бүр өөрийн ур чадварт тулгуурлан хүүхдийн нас сэтгэхүйн түвшинд тохирсон дугуйлангийн үйл ажиллагааг тогтмол явуулж хүүхдийн ахиц амжилтыг дүгнэн ажиллаж байна. Үүнд: Бэлтгэл бүлэг- соробан сампин, ахлах бүлэг- могойн шоо, дунд бүлэг- IQ, бага бүлэг- наамлын дугуйланг тус бүр явуулж байна.
Соробан сампингийн дугуйлан: Хүүхдийн сэтгэн бодох, оюун ухааны үйл ажиллагааны үндэс болсон “цээжлэх”, “цээжээр бодох”, “анхаарал төвлөрүүлэх”, “уужуу тайвуу сэтгэх”, “тэвчээртэй байх” зэрэг чадварыг дээшлүүлэн сайжруулдаг.
IQ дугуйлан: Бага насны хүүхдийн сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрүүлэх, бүтээлч сэтгэхүй, гарын жижиг булчингийн хөдөлгөөнийг дэмждэг. Мөн хүүхдийн асуудлыг шийдвэрлэх, гүнзгий тунгаан бодох, бүтээлчээр сэтгэх чадваруудыг хөгжүүлдэг. Хүүхдийн оюуны чадварыг бодит үйл ажиллагаа болгож хувиргах, сэтгэх чадварыг хөгжүүлэх, тэднийг сэтгэх арга барилд сургадаг.
Наамлын дугуйлан: Бага насны хүүхдийн гарын жижиг булчин, өнгө дүрс хэлбэр, хэмжээг ялгах, дүрс эд зүйлсийг зохиомжлон наах чадварыг нь дэмждэг.
Могойн шооны дугуйлан: Хүүхдийн ой тогтоолт, анхаарал төвлөрөлт, баруун зүүн тархийг зэрэг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх чадварыг зэрэг хөгжүүлдэг. Хүүхэд тоглоход аюулгүй, бүтээлчээр бие даан оролцох, тэдний суралцах хүсэл эрмэлзлийг өдөөсөн, сонирхлыг татсан арга аргачлалыг зурган болон карт хэлбэрээр бэлтгэж хүүхэд бүрт хүрч ажиллаж байна.
Мөн энэ хичээлийн жилд бага насны хүүхдэд үндэсний өв соёл, хувцас хэрэглэгдэхүүн, үндэсний спортыг нэрлэж сурах, хичээллэх сонирхлыг төрүүлэх зорилгын хүрээнд “Хуйрнан шуугигч” хүчит бөхийн барилдааныг цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн нийт 16 бөхийн дунд зохион явуулсан.
Энэхүү үйл ажиллагааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бөхөд багаас нь хичээллэх хүсэл эрмэлзлийг бий болгох эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн 5-р бүсийн цэцэрлэгүүдийн нийт 32 бөхийн дунд үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж цаашид нийт СӨББ-ийн дунд уламжлал болгон зохион явуулах зорилт тавин ажиллаж байна.
Нийтлэгдсэн: 2024-03-25 15:04:55