ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 26 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ДУНД “УРАН ЖИРГЭЭ – 2024” УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих, тэдний хэл ярианы хөгжил, шүлэг, зохиолыг уран яруу унших чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор тус үйл ажиллагааг 5 бүлгийн хүүхдүүдийн дунд 2 үе шаттай зохион байгуулж 2-3, 4-5 насны ангилал тус бүрээр шилдгүүдээ тодрууллаа.

1-р үе шатыг бүлэгтээ зохион байгуулж, бүлэг бүрээс шалгарсан 3-5 буюу нийт 18 хүүхэд цэцэрлэгийн хэмжээний уралдаанд оролцож авьяас чадвараа сорин өрсөлдлөө. Үүнээс:

  • 2-3 (Бага, Дунд) насны ангилалд Бага бүлгийн О.Гүнжир “Муурын зулзага” шүлгээр
  • 4-5 (Ахлах, Бэлтгэл) насны ангилалд Бэлтгэл бүлгийн М.Булган-Эрдэнэ “Ой” шүлгээр тус тус тэргүүн байранд шалгарлаа.

Нийт оролцсон бяцхан шавь нартаа цаашдынх нь сурлага, урлагт нь, хүүхдийнхээ авьяас чадварыг нээн бэлтгэн оролцуулсан бүлгийн багш, эцэг эх, асран хамгаалагч нартаа сайн сайхан бүхнийг хүсье.

 

 

 


Нийтлэгдсэн: 2024-03-07 18:10:20