Дархан-уул аймгийн ХОРИННЭГДҮГЭЭР цэцэрлэг нь Дархан сумын 9-р багийн нутагт дэвсгэрт байршилтай. Хамран сургах тойргийн 9-р багийн 43, 44, 45, 46, 47, 48, 49, 411, 412, 413, 31-р хороооллын 2-5 насны хүүхдэд СӨБ-ын үйлчилгээг үзүүлдэг Дархан хотын ТОМООХОН ЦЭЦЭРЛЭГүүдийн нэг юм.
ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжаар баригдан Монгол улсад 12 бүлэг, 280 хүүхдийн хүчин чадалтай ясли цэцэрлэгийн цогцолборыг бэлэг болгон хүлээлгэн өгсөнөөр тус цэцэрлэг нь 1988 оны 5-р сарын 20-ны өдөр ашиглалтанд орсон.
Эдүгээ 37 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа Монголын ирээдүй болсон 2822 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож сургуульд амжилттай бэлтгэж өгсөн байна.
Цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Ардын Боловсролын Тэргүүний ажилтан Тувааны Янжин /1988-2001он/ ажиллаж байсан бөгөөд 2001-2016 онд Ардын Боловсролын Тэргүүний ажилтан С.Алтанчимэг, 2016 оноос одоог хүртэл Ардын Боловсролын Тэргүүний ажилтан Шагдарын Ундармаа нар эрхлэгчээр ажиллаж байна.
Манай цэцэрлэг нь 2024-2025 оны хичээлийн жилд 42 багш, ажиллагсадтай, 383 хүүхдэд сургуулийн өмнөх болосролыг олгон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх ажлаа амжилттай зохион байгуулж байна.
Манай цэцэрлэг багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан төдийгүй эрхлэгч-1, арга зүйч-1, сэтгэл зүйч-1, хөгжмийн багш-1, эмч-1, бүлгийн багш-12, багшийн туслах-12, нягтлан бодогч-1, нярав-1, тогооч-2, аж ахуйн ажилтан-9 нийт 42 хүний бүрэлдэхүүнтэй мэргэшсэн чадварлаг баг, хамт олон ажиллаж байна.
МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН АМЖИЛТУУДААС
-
1989 онд “СОЁЛЧ БАЙГУУЛЛАГА”
-
1993 онд “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ”
-
1997 онд Дархан-Уул аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс “ХЭРЭГЛЭГЧДИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ”
-
2006 онд Дархан-Уул аймгийн “ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ”
-
2012 онд Улсын түвшинд хөндлөнгийн үнэлгээгээр шалгарсан БАТЛАМЖ
-
2012 онд “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛЧ БАГ”
-
2014 онд Дархан-Уул аймгийн “ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГ”
-
2015 онд “СУРГАЛТЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛСЭН ЦЭЦЭРЛЭГ”
-
2016 онд “БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГА”
Нийтлэгдсэн: 2025-03-30 19:40:30