29 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА:

Дархан сумын 29 дүгээр цэцэрлэг нь  Аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 01-А/265 тоот захирамжаар  шинээр байгуулагдан   2020 оны  09 дүгээр сарын 14-ний өдрөөс  эхлэн  тасралтгүй сургалт, үйл ажиллагаа  явуулж  байна. 

Тус цэцэрлэг нь Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт   байрлах бөгөөд  улсын төсвийн 1.365 сая  төгрөгийн хөрөнгө оруулалттай, 150  хүүхдийн хүчин чадалтайгаар байгууллагдсан. 

Манай цэцэрлэг хамт олон  2023-2024 оны хичээлийн жилд хамран сургах тойрог буюу  15-р багийн  4, 6, 7, 8, 10 - р хэсгийн    203 хүүхэд багачуудад 25  багш, ажилтан СӨБ олгон  ажиллаж байна.  Бид  хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлэн  хүүхдийн хөгжлийн дэмжинэ гэсэн зорилгыг дэвшүүлэн сургалт үйл ажиллагаагаа явуулж байна.   

Манай цэцэрлэг нь  хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, хэрэгцээ, сонирхолд нийцсэн бодит орчинд “Туршилт танин мэдэхүйн”-н   сургалт үйл ажиллагааг явуулж  Дархан-Уул аймгийн жишиг цэцэрлэг  болох зорилго тавин ажиллаж байна.

 


Нийтлэгдсэн: 2025-03-30 21:07:04