Алсын хараа, зорилго зорилт, чиг үүрэг
“ТАНИН МЭДЭХ ҮЙЛИЙН   ЭЗЭН - ХҮҮХЭД”
 
Танин мэдэхүйн хөгжлийн онол:
Жан Пиаже:  “Суралцахуйг хүүхэд өөрийн амьдарч буй материаллаг ба нийгмийн орчиндоо идэвхитэйгээр судалгаа шинжилгээ хийх явцдаа олж авах туршлага юм” 
Мариа Монтессори: “Хүүхэд өөрийн хүрээлэн буй орчноосоо  өөрөөр ч анзааралгүйгээр суралцаж хөгждөг. Өөрийн  хэрэгцээнд тохируулан сонголт хийснээр тэд илүү амжилттай суралцаж чаддаг” 
 Э.Эриксон: “Хүүхдийн хөгжилд хүүхдийн сэтгэлзүйн таатай орчин, дотоод хүч нөлөөлнө” гэсэн үзэл баримтлалд тулгуурлан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Иймд  манай цэцэрлэгийн үйл ажиллагаа нь дээрхи эрдэмтдийн онол дээр тулгуурлан  “Танин мэдэх үйлийн эзэн нь хүүхэд өөрөө байж, багш хүүхдийн хөгжилд нөлөөлөхүйц материалыг бүрдүүлж, дадлага-туршлага хуримтлуулах боломжийг буй болгох гол үүрэгтэй” гэж үзэн хүүхдийн танин мэдэхүйн  хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай гэж үзлээ. 
 
 
АЛСЫН ХАРАА
  • ”ДАРХАНЫ ЖИШИГ- БИДНИЙ БАХАРХАЛ”
 
 
БИДНИЙ УРИА
  •   ХҮҮХДИЙН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА
  •   ТУУШТАЙ СУРАЛЦАЖ - ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЦГӨӨЕ
 
ҮНЭТ ЗҮЙЛС
  • Зөв төлөвлөлт - Хөгжлийн тогтвортой бодлого 
  • Зөв төлөвшил -  Хүүхдийн хөгжлийн ахиц
  • Зөв хандлага -  Хамтын ажиллага
  • Зөв харилцаа - Ёс зүй, хэм хэмжээ
        
ЭРХЭМ ЗОРИЛГО
  • Зөв харилцаа хандлагатай, тэгш эрхтэй хамт олонг бүрдүүлж  хүүхдийн эрхийг дээдлэн хүндэтгэж, эрүүл аюулгүй орчинд хүүхдийн сурах үйлийг эрхэмлэж, хөгжил хамгааллын цогц үйлчилгээг хамтын ажиллагаанд суурилан хүргэнэ. 
ЗОРИЛТ
  • Сургалтын  оновчтой арга зүй, технологийг эрэлхийлэн хичээл сургалтын үйл
  • ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах 
  • Хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийн дэмжсэн эрүүл ахуй,
  • осол аюулгүй байдлыг хангасан сургалтын таатай орчинтой  байх
  • Багш, ажилтны  хөгжлийг дэмжсэн  хөтөлбөрүүдийн  хэрэгжилтийн хүрээнд
  • тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх
  • Хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг эцэг эх, асран хамгаалагч, олон
  • нийтийн байгууллагын хамтын ажиллагаанд суурилан зохион байгуулах, өргөжүүлэх, сайжруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Цэцэрлэгийн санхүү материаллаг нөөцийг  бэхжүүлэх 
 
ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС
  • Хүүхдийн   судлах, турших, танин мэдэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хэрэгцээ сонирхолд нийцсэн ээлтэй  орчин бүрдүүлж хүүхдийн хүсэл сонирхол,  хэрэгцээнд тулгуурлан тэдний идэвхтэй сурах үйлийг эрхэмлэж, хүүхэд бол идэвхтэй судлаач гэж үзэн хүүхэд нэг бүр хөгжих нээлттэй орчинтой байна. 
 
СУРГАЛТЫН АГУУЛГА
  • Сургалтын  хөтөлбөр нь суралцахуйн бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр дараах чиглэлийн агуулгыг хамарна.
 
  • Нийгэмшихүй:  Эерэг зан чанар, өөрийгөө  мэдрэх мэдрэмж, дасан зохицох чадвар, сонирхол, сэтгэлийн хөдөлгөөн, бусадтай харилцах харилцаагаа удирдаж зохицуулах
  • Хөдөлгөөн Эрүүл мэнд - Нийгэмшихүй: Биеийн болон гар хурууны хөдөлгөөнөө зохицуулах, дасгал үндсэн хөдөлгөөнийг гүйцэтгэлтэй хийх, эрүүл амьдрах хэвшил дадал эзэмших, осол гэмтлээс сэргийлэх
  • Хэл яриа - Нийгэмшихүй:  Сонсож, ойлгож, ярьж сурах,  унших, бичих бэлтгэлтэй болох,харсан оролцсон үйл явдлаа илэрхийлэн бусадтай харилцах 
  • Байгаль  нийгмийн орчин - Нийгэмшихүй:  Хүүхэд өөрийн тойрон хүрээлж буй байгаль (ургамал, амьтан, цаг агаар гэх мэт), нийгэм (хүмүүс)-ийн орчныг сонирхох, судлах, тэдгээрийн харилцан хамаарлыг олох, орчинтойгоо зохистой харьцах
  • Математикийн энгийн төсөөлөл - Нийгэмшихүй:  Тоо тоолол, хэмжээ, хэлбэр дүрс, орон зай, цаг хугацааны талаар төсөөлөлтэй болох, түүнийгээ амьдралдаа хэрэглэх
  • Дүрслэх урлаг - Нийгэмшихүй:   Зурах, наах, барих, урлан зохион бүтээх үйлд бүтээлчээр оролцох
  • Хөгжим - Нийгэмшихүй:  Хөгжмийн  урлагийг мэдрэх, хөгжмийн хэм хэмжээг ойлгох, урлаг уран сайханд идэвхитэй оролцох
 
СУРГАЛТЫН ЗАРЧИМ
  • Бага насны хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт нийцсэн
  • Агуулга нь өргөсөх ба гүнзгийрэх залгамж холбоотой, тасралтгүй, чадамжийн ахиц дэвшлийг хангахуйц байх
  • Хүүхэд бүрийн хувийн онцлог шинжийг нээх, дэмжих, хөгжүүлэх үндэс болох
  • Хүүхдийн хөгжлийг дэмжих таатай орчин бүрдүүлэх
  • Тоглох нь хүүхдийн суралцах үндсэн үйл байх
  • Багш, эцэг эх, олон нийтийн оролцоог хангах
  • Хүүхэд бүрт хувийнх нь хөгжлийг хангах хувийн орон зай олгох
  • Эрүүл хооллолт, эрүүл ахуйн үйл ажиллагаа
  • Хамтын болон багийн үйл ажиллагаанд тулгуурласан 
СУРГАЛТЫН  АРГА ЗҮЙ
  •              Сургалтын хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулгыг хэрэгжүүлэхэд хүүхэд бүрийн хөгжлийн онцлог харилцан адилгүйг багш анхаарч бүлгийн хүүхдийн дийлэнх нь аль түвшинд байгааг тогтоож, тэдэнд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна.
  •              Багшлахуйн арга:   Тайлбарлан таниулах, асуулт тавих, харилцан ярилцах, үзүүлэн таниулах, асуудал шийдвэрлэх, идэвхжүүлэх, практик, дүрд тоглуулах, хүртэхүйн 
  •              Хүүхдийн сурч, танин мэдэх арга:   Сонирхож ажиглах, асуулт тавих, хариулах, даган дуурайх, давтах, тогтоох
 
СУРГАЛТЫН ОРЧИН
  • Таатай орчинд хүүхэд өөрийн боломжийн дээд хурдаар хөгжинө. Орчин нь хүүхдийн сэтгэлд таатай, эерэг харилцаа үүсгэх, эрэл хайгуул хийхэд өдөөсөн, хүүхдийн хөдөлгөөн, тоглох үйлийг дэмжихүйц, аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна. Сургалтын орчинг оновчтой бүрдүүлснээр хүүхдийн сонирхол, сэтгэлийг татаж, урам зориг оруулж, тэдний тал бүрийн хөгжилд нөлөөлнө. Бүлэг бүр өөр өөрийн онцлогоор хүүхдийн эрэлт хэрэгцээ сонирхолд нийцсэн тоглох, сурах, турших, таниж мэдэх сургалтын орчныг багш нар нээлттэйгээр бүрдүүлнэ. 
    
  Материаллаг орчин:
 
Хүүхэд бүлгээр ажиллахад хүртээмжтэй
Хүүхдийн тоглонгоо суралцах хэрэгцээг хангахуйц
Хүүхдийн хэрэгцээ, сонирхолыг татахуйц
Хэрэглэхэд ойр, хялбар байх
 
Үйлийн орчин:
 
Сонголт хийх боломжтой
Бодит үйл явцад  оролцох
Хөдөлгөөний хэрэгцээг хангах
Олон талт туршлага хуримтдлуулахуйц
Үйлийн эзэн идэвхитэй харилцагч байх
Хангалттай цаг хугацаа олгох
 
Сэтгэл зүйн орчин:
 
Эелдэг, дотно харилцааг бүрдүүлсэн
Хүүхдэд таатай, хайр халамжийг мэдрүүлэхүйц
Хүүхдэд баяр баясгалан төрүүлэхүйц
Өөрийнхөө талаар эерэг мэдрэмж авахуйц
Бүлгүүд хангалттай орон зайтай байх
 
Сургалтын орчны стандартын хэрэгжилт
 
Үзүүлэлт Код Стандартын шаардлага хангах
1 Цэцэрлэгийн гадна орчин MNS 6558:2015    Ш-5.1.1 100%
2 Цэцэрлэгийн барилга байгууламж MNS 6558:2015 100%
3 Галын аюулгүй байдал MNS 4244:1994  Ш-5.2.4  Ш-8.1,8.3,8.7 100%
4 Цахилгааны аюулгүй байдал MNS 53902004 100%
5 Ажлын байрны гэрэлтүүлэг MNS 4996:2000    Ш-5.2.5 100%
6 Барилга доторх  усан хангамж БНбД 40-05-98 100%
7 Ундны ус эрүүл ахуйн шаардлага MNS 0900    Ш-5.6.5 100%
8 Барилгын агааржуулалт халаалт MNS 6558:2015   Ш-5.3.5 100%
9 Байгалийн гэрэлтүүлэг БНбД 23-0208    Ш-5.2.5 100%
10 Гадна тоглоомын талбай MNS 6558:2015   Ш-5.1.3 100%
11 Хүүхдийн хөнжил цагаан хэрэглэл, гудас MNS 6353   MNS 6354 100%
12 Тоглоомын аюулгүй байдал MNS ISO   8124-4-2010   Ш-6.3.1 100%
13 Бүлгий өрөө MNS 6558:2015    Ш-5.3.1 100%
14 Бүлгийн өрөөний тавилга хэрэгсэл MNS 6558:2015    Ш-5.3.7 100%
15 Ариун цэврийн өрөө MNS 6558:2015     Ш-5.4.1 100%
16 Хөгжим, биеийн тамирын өрөө MNS 6558:2015    Ш-5.5.1 100%
17 ХБИ-н орчны шаардлага БД 31-112-11 100%
18 Сургалтын хэрэглэгдэхүүн MNS 6558:2015  Ш-6.1.1 100%
19 Хоол үйлдвэрлэл MNS 6558:2015    Ш-5.6.1 100%
 
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
  • Анги бүлэг зохион байгуулалт 
  • Бага бүлэг - 2 нас
  • Дунд бүлэг - 3 нас
  • Ахлах бүлэг - 4 нас
  • Бэлтгэл бүлэг -  5 нас 
  • Цэцэрлэгт явагдах өдөр тутмын үйл ажиллагаа нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, зан чанар, харилцааны хөгжлийг хангах, илэрхийлэх чадварыг сайжруулах, өөрөөр хэлбэл хүүхдийг бүх талаас нь хөгжүүлэхэд чиглэнэ. Хүүхдийг хөгжүүлж, төлөвшүүлэх үйл ажиллагааг аль нэг сэдвийн дор хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон хугацаагаар дараах чиглэлээр зохион байгуулж болно.  
 
Туршилт танин мэдэхүйн арга   хүүхдийн хөгжилд нөлөөлөх нь
 
Нийгэмшихүйн  хөгжилд: 
Бие даасан үйл ажиллагаа идэвхжинэ.
Эд юмс хэрэглэж сурна.
Асуудлыг тунгаан шийдвэр гаргана.
Бусадтай хамтарч ажиллана.
Бие биенийхээ санааг хүндэтгэж үйл ажиллагааг дэмжинэ. 
Юмс, үзэгдлийн учир шалтгааныг сонирхон судалж шинэ зүйлийг олж нээнэ.
Санаа бодлоо илэрхийлнэ. 
Бие даасан бүтээл хийж түүндээ баярлан урамшина. 
Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлнэ.
Ухаан бодлоо идэвхижүүлнэ. 
Өдөр тутмын энгийн хөдөлмөрт суралцана.
Аюултай зүйлээс болгоомжилж шаардлагатай тохиолдолд өөрийгөө болон бусдыг хамгаалах оролдлого хийнэ.
Бие бялдрын хөгжилд: 
Хүртэхүйн мэдрэмжийг сайжруулж өөрийн үйлдлээ хянах чадвар хөгжинө.
Гарын жижиг булчин хөгжиж хөдөлгөөний эвсэл сайжирна. 
Нүд гарын баримжаа хөгжинө.
Дасгал хөдөлгөөнийг орон зайд зохицуулан бусадтай хамтран хийж гүйцэтгэнэ.
Агаар, усаар биеэ чийрэгжүүлэхийн ач тусыг мэднэ.
 
Оюун ухааны хөгжилд:
Анхаарлаа төвлөрүүлж сурна.
Математикийн энгийн төсөөлөл хөгжинө 
Үгийн баялаг нэмэгдэнэ.
Юмсыг эмхэлж цэгцлэн дэс дараалалтай төлөвлөж сурна. 
Юмсын шинж чанарыг туршиж үзнэ, тодорхойлон ярина.
Янз бүрээр чөлөөтэй сэтгэх боломж олгоно. 
Гоо зүйн мэдрэмжтэй болно.
Энгийн хялбар туршилтуудыг хамтран хийнэ.
Тодорхой хугацааны туршид анхаарлаа төвлөрүүлж сурна.
Орон зай, цаг хугацааг баримжаалж сурна.
  Таньж мэдсэн зүйлээ зураг  бүтээлээрээ бүтээлчээр илэрхийлнэ.
                                                                     
МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД
 
СУДАЛ
o Хүүхэд хийх үйлээ өөрөө сонгон, үйл ажиллагаанд оролцож, бусадтай санаа  бодлоо хуваалцана.
 
ШИНЖИЛ
o Хүрээлэн буй орчны юмсын учир шалтгаан, зүй тогтол, холбоо хамаарал, тэдгээрийн хувиран өөрчлөгдөж буйг сонирхон туршиж, танин мэднэ. 
 
ОЛЖ НЭЭ 
o Шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан мэдлэгийг хүүхэд өөрөө бүтээнэ.
1
Сурах урам зоригтой Аливаа зүйлийг мэдэх эрмэлзэлтэй, бичих, зурах, урлан бүтээх үйлийн тусламжтай бүтээлчээр сэтгэх чадвартай болгох, бусдын шахалт дарамтаар бус өөрөө хүсэж, шинэ зүйлийг сонирхолын дагуу сурах
2 Шинийг мэдэх эрмэлзэлтэй Орчноо байнга сонирхож, сонирхол татсан зүйлээ мэдэхийн тулд мэрийх
 
3 Өөртөө итгэлтэй Урамтай, “Би чадна” гэсэн итгэл дүүрэн, бэрхшээл тохиолдвол найз нөхөд, багш туслан гэсэн итгэлтэй, бусад хүмүүс өөрийг нь хүндэтгэдэг гэдгийг мэдэрдэг байх
4 Хүнлэг
хүмүүжилтэй Бусадтай өөрт байгаа зүйлээ хуваалцаж сурах, бусдын төлөө санаа тавьдаг, худлаа ярихгүй байх, бусадтай харьцуулахгүй байх
Мэндлэх, хүндлэх, уучлал гуйх, өөрийн ээлжээ хүлээдэг, бусдыг анхааралтай сонсдог, дүрэм журам баримталдаг, эмх цэгцтэй, авсан зүйлээ байранд нь хураадаг хувийн сахилга баттай
5 Асуудал шийдвэрлэх
чадвар Асуудлыг бие даан шийдэхдээ юмсын учир зүй, шалтгааныг ойлгодог, өөрөө аливааг хийх санаачлагатай
 
 
МАНАЙ  ЦЭЦЭРЛЭГИЙН НЭГ ӨДӨР
       
 29-р цэцэрлэг                                                                                  
Д\д Цагийн хувиарлалт Үйл ажиллагааны чиглэл Хугацаа
 
 
1 Өглөөний хүлээн авалт Мэндчилгээ
Эрүүл мэндийн тандалт /биеийн байдал, халуун үзэх/
Гараа угаах, ариутгах, хоолойго зайлах
Чөлөөт сонголт, тоглоом наадам
 
8.00-8.40
 
2 Өглөөний дасгал Хөгжмийн ая, аялгуу сонсох
Хөгжилтэй дасгал
8.45-9.20
 
3 Өглөөний цай Жижүүрийн үйл ажиллагаа
Гараа угаах
Тайван цайлах
Хүүхэд хөгжүүлэх сургалтын үйл ажиллагаанд бэлтгэх
 
9.20-10.00
 
4 Хамтдаа суралцах
цаг Хүүхэд хөгжүүлэх сургалтын  үйл ажиллагаанууд явагдана.
10.00-11.00
 
5 Бага үдийн цай Гараа угаах,  ариутгах
Төрөл бүрийн жимсний шүүс уух, идэх
Хөнгөн цай, ус уух
11.00-11.15
 
 
6 Тоглонгоо суралцах цаг Чөлөөт сонголтын цаг
Өөрөө өөртөө үйлчлэх хөдөлмөр
Хүүхэд хөгжүүлэх  үйл ажиллагаанууд үргэлжилнэ.
 
11.15-12.00
 
7 Өдрийн зоог Жижүүрийн үйл ажиллагаа
Гараа угаах , ариутгах
Хооллох
12.00-13.00
8 Амралтын цаг Амралтанд бэлтгэх /ор засах, хувцас тайлах, эвхэх/
Чийрэгжүүлэх массажны замаар алхах
Бүүвэйн ая эгшиглэх, тайван амрах
Хувцасаа өмсөх, эвхэх
13.00-15.00
9 Эрүүл ахуйн цаг Эрүүл ахуй,  чийрэгжилт, дасгал хөдөлгөөн
15.00-15.30
 
10 Оройн цай Жижүүрийн үйл ажиллагаа
Гар нүүрээ угаах, үсээ самнах
Тайван цайлах
15.30-16.00
11 Хөгжөөн баясах
цаг Хөгжиж баясах, дуулах бүжиглэх, зурагтай ном үзэх,үлгэр сонсох, хөгжимт дасгал хийх
Оройн тойрог ярилцлага
 
16.00-16.30
 
12 Таралтын цаг Эцэг эхчүүдтэй хамтран ажиллах
Хүүхдийг хүлээлгэн өгөх
16.30-17.00
 
ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ АЖЛЫН ЧИГЛЭЛ
Сар Сэдэв Дэд сэдэв Агуулга Тайлант өдөрлөг
9  - 10 сар Алтан намар
 
“Алтан намар ”
 
“Цэцэрлэгтэй ирлээ”
“Улирлын өөрчлөлт”
“Хүнсний ногоо”
“Жимс жимсгэнэ”
Хүүхдүүд цэцэрлэгийнхээ гадаад дотоод орчинтойгоо танилцан дасна. Бие эрхтнээ нэрлэх, өөрийгөө болон гэр бүлээ танилцуулж, найз нөхөдтэй болно. Хичээлийн хэрэглэлийг таньж, нэрлэж хэрэглэж сурна. Хүүхдүүдтэй хамт  сургалт үйл ажиллагааг олон хувилбартайгаар зохион  явуулж, тэдний гарааны цэгийг тодорхойлно. Намрын  цаг агаар ,хүмүүсийн хувцаслалт, хөдөлмөр, тариа буудай , жимс хүнсний ногоо ургаж гүйцдэг, хурааж авч хоол хүнсэндээ хэрэглэж ургацын баяр тэмдэглэдэг онцлогыг ойлгуулна. Хадлан, ногооны талбай, хүлэмж зэрэгтэй танилцуулна. Хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд  бүлгийн нийт хүүхдийг хамарсан   өглөөлөг, үзүүлэх ажлыг эцэг эх, олон нийтэд хариуцсан   багш нар  зохион байгуулж явуулна
11 - 12 сар Мөнгөн өвөл
 
“Мөнгөн өвөл ”
 
“Өвөл”
“Бидний  баяр”
Байгалийн үзэгдлүүдийг нэрлэх, улирлын онцлог ялгаа,  цас мөсны шинж чанартай танилцана. Монгол орон, дархан хотын түүх дурсгалт газруудыг мэдэх танилцах аялах,  теле хичээл үзэх, нутаг орноороо бахархах эх орондоо хайртай үзлийг эрхэмлэнэ.Хүүхэд бүр хүсэл тэмүүлэл, баяр хөөрөөр дүүрэн шинэ жилийн баяраараа эцэг эхчүүддээ сурсан мэдсэнээ сэргээн санаж, шинээр олон дуу, шүлэг, бүжгээ сурч мэндчилгээ дэвшүүүлнэ.
1 - 2сар Өв уламжлал
 
“Цагаан сар”
“Монгол наадгай” Гэр бүлээ танилцуулна. Төрөл садангийн хүндэтгэлийн нэрийг мэдэх тэднийг хүндэтгэх ёсыг мэдүүлнэ.  Монгол хувцасны төрөл, монгол ардын мэндлэх хүндлэх, цээрлэх, дээдлэх ёс заншлаас суралцана. Монгол өв уламжлал мөн  ардын дуу, ерөөл, магтаал, дайралцаа үг, жороо үг, түргэн хэллэг, шагайн наадам, хөлөгт, тоглоомнуудыг хүүхдийн насны онцлогт тохируулан олон чадваруудыг эзэмшүүлнэ.
3 -  4 сар Урин хавар
“Ажил мэргэжил”
“Таван хошуу мал”
 
Мэргэжил бүр өөр өөр байдаг, онцлог ялгааг ойлгуулна. Хүүхэд бүр аав ээж, ах эгчийнхээ ажил мэргэжлийг мэдэх, мэргэжилтэнгүүдтэй уулзуулах,  аялал зугаалгааар байгууллагуудад зочилох үйл ажиллагаанууд зохион байгуулна. Нүүдлийн шувууд ирдэг.  Мал төллөж, өвс ургамал дэлбээлнэ.
Хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон хөгжимт хөдөлгөөн, дуут бүжиг, ардын бүжиг, бүжгийн олон төрлөөс сонгон хүүхдүүдэд зааж өгнө.Сурсан бүжгээ анги бүлэг цэцэрлэгийнхээ найзууд аав ээж нартаа бүжиглэж үзүүлнэ.
5 сар Зун цаг
“Туршлт танин мэдэхүй”
“Спорт-Чийрэгжилт” Зун цагийн байгалийн аялал зугаалга, төрөл бүрийн дасгал хөдөлгөөн, гимнастик, спорт наадам хүүхдийн хөдөлгөөнийг эрчимжүүлсэн үйл ажиллагаанууд явагдана. Элс усаар тоглох, туршилтын олон аргыг ашиглан үйл ажиллагааг зохион байгуулна.  Хүүхдүүдийн насны онцлогт тулгуурлан туршилт хийлгэнэ. Төрөл бүрийн нарийн ногоо, мандлын цэцэгийн үрсэлгээ хийх, туршилтын талбайд шилжүүлэн суулгах ажлыг багш, эцэг эхтэй хамтран  хийнэ.
         
29-р цэцэрлэг                                                                                  
 
ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН АХИЦ ҮНЭЛГЭЭ
Сургуулийн өмнөх нас (2-5 нас)-ны хүүхдийн хөгжлийн үнэлгээний зорилго нь багш хүүхдийн юу мэдэж, чадаж, сонирхож байгааг болон тэдний хөгжлийн ахиц, өөрчлөлтийн талаар мэдээлэл цуглуулж өөрийн хичээл, үйл ажиллагааг төлөвлөхөд оршино.
Ажиглалтын тэмдэглэл: Ажиглана гэдэг нь хүүхдийг, тухайлбал түүний зан харилцаа,
бусадтай зохицож буй байдал, оролдлого, тулгарсан асуудлаа давж гарч буй байдал, орчноо нээж таньж мэдэж, ойлгож буй байдлыг илүү эрчимтэй анхаарна гэсэн үг. Тэмдэглэл гэдэг нь хүүхдийн үйл ажиллагаа, үйлдэл, зан төлөв, сэтгэл хөдлөлийн илэрлийг ажигласнаа бодитой бичих үйл явц. Ажиглалтын тэмдэглэл хийхдээ багш ажиглаж буй үзэгдлийг бодит байдлаар нь (өөрийн байр суурь, үзэл бодол, сэтгэлийн хөдөлгөөнд авталгүй) хүүхэд юу хийж, яаж тоглож, биеэ хэрхэн авч явж, ямар зан ааш гаргаж байгаа, хөгжилд нь ямар өрчлөлт ахиц ажиглагдсаныг байгаагаар нь тэмдэглэн бичиж авна. Багш ажиглалтыг өдөр тутам хийнэ.
 
Хувийн хавтас: Үнэлгээний нэг хэрэгсэл нь хувийн хавтас юм. Хүүхдийн хөгжлийн
явцын үнэлгээг илүү өргөжүүлэх, ажиглалтын үр дүнг баримтжуулах  зорилгоор багш нар бүлгийн хүүхэд бүрт хувийн хавтас бүрдүүлж ажилладаг. Зорилго нь хүүхэд  сургалт, үйл ажиллагааны үр дүнд ямар амжилтад хүрсэн, юу чаддаг болсон, сурч мэдсэн зүйлээрээ бахархах, тэдгээрийн тухай мэдээллүүдийг бусдад ярих, тайлбарлах, өөрийгөө үнэлэхэд  оршино.
 
Үнэлгээний хуудас:  Үр дүнгийн үнэлгээний хуудас нь хөгжлийн түвшин бүрээр байх
бөгөөд багш зөвхөн  өөрийн бүлгийн хүүхдэд тохирох түвшингийн хуудсыг ашиглана. 
Тэмдэглэгээ хийхдээ суралцахуйн чиглэл бүрийн эзэмших чадварыг хэрхэн эзэмшиж 
байгааг  чадаж байна, хараахан чадахгүй байна, чадахгүй байна гэсэн гурван шалгуурын дагуу ажиглалтын тэмдэглэл болон хувийн хавтас дахь баримт, материалд тулгуурлан тэмдэглэл хийнэ. Тус үнэлгээгээр хараахан чадахгүй байна,  чадахгүй байна гэсэн тэмдэглэлд байгаа хүүхдийг чадаж байна  гэсэн шалгуурт чиглүүлэн хичээл, үйл ажиллагааг төлөвлөн ажиллана. 
Үр дүнгийн үнэлгээний хуудасны тусламжтайгаар багш тухайн хүүхдийн хөгжлийн
ахиц, өөрчлөлтийг харахаас гадна бүлгийн бүх хүүхдийн хөгжлийн ахицын дүр зургийг харж болно.
 
Хүүхдийн хөгжил, төлөвшилд хамт олны үүрэг, оролцоо 
 
Манай цэцэрлэг хамт олон  хүүхдийн эрхийг дээдэлж, хүүхдийн сурах үйлийг эрхэмлэж, хүүхэд бол идэвхтэй судлаач гэж үзэн бодит  орчинд хүүхдийн хөгжлийн дэмжинэ гэсэн зорилгыг дэвшүүлэн сургалт үйл ажиллагаагаа явуулж байна.      
 “Сониучхан” төвийг багш ажилчид хамтран тохижуулан  хүүхэд багачууд хүрээлэн буй орчинтой танилцах, юмсын учир шалтгаан, холбоо хамаарал, тэдгээрийн хувиран өөрчлөгдөж буйг сонирхон туршиж, танин мэдэх орчныг бүрдүүлнэ. Хамтын шийдвэр
Шийдвэрээ хэрхэн гаргаж байх:
Нэгдмэл, зүтгэлтэй байх
Шудрага нээлттэй  шүүмжлэгч
Нөхөрсөг дэмжигч байх
Урамшуулагч 
Туслах ажилтны оролцоо
Хүүхдийг хөгжүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн хийхэд оролцох
Цэцэрлэгийн урсгал засварт оролцох
Сургалтын орчныг тохижуулах
Аялал, зугаалга, спортын өдөрлөгт хамтран оролцох
 
Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг, оролцоо:
 
    Эцэг эх, асран хамгаалагч, багш нар хамтран хүүхдийн бүх талын хөгжлийг дэмжих, бүтээлч уур амьсгалыг бэхжүүлж хүүхэд  хөгжүүлэх ажилд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх. 
Үйлчлүүлэгч байх: Тухайн байгууллагын үйлчилгээний талаар, үнэлгээ өгөх, үйлчилгээг сайжруулахын тулд өөрийн санал бодлыг илэрхийлэх боломжийг олгох
Дэмжигч байх:  Эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэх
Сайн дурын туслагч байх: Багшид туслах, анги танхимын цэвэр аюулгүй байдлыг хангах, сургалтын үйл ажиллагаанд туслах боломжийг бүрдүүлэх
Зөвлөгч байх: Үр ашиг, хэрэгцээний талаар мэргэжлийнхээ дагуу зөвлөгөө өгөх бололцоо олгох
Суралцагч байх:  Хүүхдийнхээ хөгжил, сурах үйл ажиллагаанд туслах мэдлэг, ур чадвар эзэмшихэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх, тэдний суралцахад зориулсан сургалтын орчинг бүрдүүлэх
Мэдээллийн эх сурвалж байх:  Эцэг  эх нь өөрийн хүүхдийн талаар мэдээллийн хамгийн сайн эх сурвалж болж чадах тул хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх багшид тус болох мэдээллийг байнга өгч байх нөхцөлийг бүрдүүлэх
Бусад байгууллага хүмүүстэй хамтран ажиллах:
 
Хороо, цагдаа, өрхийн эмнэлгийн төлөөлөгчидтэй хамтран цэцэрлэгийн аюулгүй орчны байдлыг ханган ажиллах
 
Бусад цэцэрлэгийн үйл ажиллагаа, багш ажилчдаас туршлага солилцох
 
Мэргэжлийн дагуу багш бэлтгэдэг их дээд сургуулиудтай холбоо хамааралтай ажиллах
 
Төрийн  ба төрийн бус байгууллагаас зохион явагдаж буй сургалт, үйл ажиллагаанд оролцох
 
Хэвлэл мэдээлэл, радио телевизтэй хамтран ажиллах
 
Төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтын ажиллагааг өргжүүлж төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх 
 
Цэцэрлэгийн эмнэлгийн анхны тусламж үзүүлэх:
 
 
Хүүхдийн хөгжилд нийцсэн эрүүл мэнд, асаргаа үйлчилгээг хэрэгжүүлэх, эцэг эх, гэр бүлд зөвлөн туслах, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
Хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, сэтгэцийн хөгжлийг үнэлэхээс гадна амны хөндий, шүдний эрүүл ахуй, шүдээ  хамгаалах дадал, чадвар олгох
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 
Хүүхэд эрүүл бойжих тарилга вакцинуудыг товлосон хугацаанд хийлгэхэд хяналт тавих гм:
 
 
 
Цэцэрлэгийн хүүхдийн хоололт нь:
 
Хүүхэд хооллох зохистой хоол тэжээл нь дараах 5 шаардлагыг хангасан байна.  Үүнд:
Тохирсон байх - хүүхдийн шүд ургаагүй, хоол зажлах чадваргүй үед шингэн, хагас шингэн зутан, нухаш хэлбэрээр хүүхэд өсч шүд ургаж, хоол боловсруулах чадвар нэмэгдэхийн хирээр хоолыг жижиглэж хэрчсэн байдлаар бэлтгэн чанаж, жигнэж боловсруулж өгнө.
 
Зохимжтой байх - хоолны найрлаганд байх уураг, өөх, тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодисууд өөр хоорондоо зохистой харьцаагаар агуулагдсан байна.
Тэжээллэг байх - хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжилд чухал ач холбогдолтой болох аминдэм, эрдэс бодис, амьтны гаралтай уураг, үл орлох аминхүчил, ургамлын гаралтай өөх тосоор баялаг байна.
Хэмжээний хувьд - нэг удаа идэх болон хоногт авах нийт хоол нь хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон стандарт хэмжээтэй байна.
Аюулгүй байх - үүхдийн хоолыг шинэ, гэмтэж муудаагүй, баталгаатай хүнсний  бүтээгдэхүүнээр ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд зөв бэлтгэнэ.
 
 
 
Багш, ажилтны ажлыг үнэлэх
          Байгууллагын үзэл баримтлалын хэрэгжилт буюу хүүхэд бүрийг хөгжүүлж, төлөвшүүлэхэд багш, ажилтнуудын оруулсан хувь нэмэр, ажлын үр дүнг үнэлж урамшуулна.   Хүүхэд тус бүрийн хөгжил, төлөвшилд гарах ахиц нь багш, ажилтны ажлын үр дүнгийн үнэлгээнд гол байрыг эзэлнэ. Хүүхдийн хөгжлийн ахиц нь ажиглалтын хуудас дахь тэмдэглэл, хүүхдийн бүтээл, хийж буй үйлийн зураг, бичлэг, эцэг эхээс авсан мэдээлэл зэргээр баталгаажуулж үнэлгээнд оролцуулна. Багш, ажилтан нв алан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэнэ.  Харилцаа хандлага, ёс зүйн хувьд хамт олноо манлайлан ажиллана.
           
 

 


Нийтлэгдсэн: 2025-03-30 21:27:08