ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН 21 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГТ БАГШ, АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

21 дүгээр цэцэрлэгийн МБНБ-ийн

2024 оны ... сарын ... ны өдрийн

хурлаар хэлэлцэн батлав.

 

 

Нэг. Нийтлэг үнлэслэл

1.1. Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдох багш, ажилтныг сонгон шалгаруулахтай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.2. Албан тушаалын толорхойлолтод заасан шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай багш, ажилтныг сонгон шалгаруулахад энэхүү журмын зорилго оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтыг мэдээлэх

2.1. Цэцэрлэгийн эрхлэгч нь сонгон шалгаруулалт явуулахаас өмнө 21-ээс доошгүй хоногийн өмнө тухайн албан тушаалын сул орон тоог цахим мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

2.2. Мэдээлэлд тухайн ажлын байранд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, харилцах утасны дугаар, материал хүлээн авах, бүртгэл явагдах хугацааг заана. Зарлагдсан ажлын байр, хугацааг жич зарлана. Мэдээлэлд өөрчлөлт оруулах зайлшгүй гарсан тохиолдолд сонгон шалгаруулах комисст тухай бүр мэдээлж байна.

Гурав. Сонгон шалгаруулах комисс

3.1. Сонгон шалгаруулалтын комиссыг цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар арга зүйчийг оролцуулан  5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд мэдлэг, туршлагатай мэргэжлийн багш нарыг оролцуулна.

3.2. Сонгон шалгаруулалт явуулах тохиолдол бүрт комиссыг шинээр байгуулна.

3.3. Комисс нь сонгон шалгаруулалттай холбогдсон аливаа асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.4. Комисс нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  1. Нэр дэвшигчийн материалыг хүлээн авах, хянах, нэгтгэх:
  2. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах:
  3. Сонгон шалгаруулалтын дүнг хурлаараа хэлэлцэж, тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргах:
  4. Сонгон шалгаруулалтын дүнг тухай бүр мэдээлж байх:
  5. Сонгон шалгаруулалт явуулах байр, бусад шаардагдах нөхцөлийг хангах:
  6. Сонгон шалгаруулалт явуулсан тухай тайланг тэнцсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтын хамт цэцэрлэгийн эрхлэгчид мэдээлнэ.

3.5. Комиссын дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  1. Сонгон шалгаруулалттай холбогдсон бүх асуудлаар комиссыни гишүүдийг мэдээллээр хангах:
  2. Сонгон шалгаруулалттай холбогдсон санал, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлж байх:
  3. Комиссын хурлын бэлтгэлийг хангах, зохион байгуулах:
  4. Сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан бэлтгэх:
  5. Сонгон шалгаруулалтын материалыг зохих журмын дагуу цэгцэлж архивт шилжүүлэх.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцогчийг бүртгэх

4.1. Комисс нь сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэдээс дор дурдсан баримт бичгийг тогтоосон хугацаанд хүлээн авч бүртгэнэ:

  1. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн анкет маягт-1-ийн дагуу)
  2. Боловсролын дипломын хуулбар
  3. Иргэний үнэмлэхний хуулбар
  4. Ажил байдлын тодорхойлолт
  5. 4х6 хэмжээтэй цээж зураг
  6. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл

4.2. Тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болон энэ журмын 4.1-д заасан баримт бичгийг дутуу бүрдүүлж ирсэн иргэнийг бүртгэхгүй.

Тав. Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах

5.1. Сонгон шалгаруулалтыг дараах хэлбэрээр зохион байгуулна:

5.1.1. Багш нарын сонгон шалгаруулалтыг:

  1. Боловсролын түвшин:
  2. Туршлага:
  3. Мэргэшсэн байдал:
  4. Сорилын шалгалт:
  5. Бичгийн шалгалт
  6. Мэдээллийн технологийн мэдлэгийн түвшингийн шалгалт
  7. Өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдөл ирүүлсэн байдал \cover letter\
  8. Ярилцлагын шалгалт:

5.1.2. Ажилтны сонгон шалгаруулалтыг:

  1. Туршлага:
  2. Мэргэшсэн байдал:
  3. Өөрийн мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, чадавхийн талаарх өргөдөл ирүүлсэн байдал \cover letter\
  4. Ярилцлагын шалгалт:

Зургаа. Сонгон шалгаруулалтын дүн гаргах

6.1. Сонгон шалгаруулалтын дүнг комиссын хурлаар хэлэлцэж шийдвэр гаргана.

6.2. Комиссын дарга сонгон шалгаруулалт явуулсан тухай тайлан,  дүн тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг цэцэрлэгийн эрхлэгчид танилцуулна.

6.3. тухайн байгууллагал сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалтыг шинээр зохион байгуулна.

 

 

 

---oOo---

 


Нийтлэгдсэн: 2025-03-30 19:36:44