БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ, ҮНЭМЛЭХИЙГ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ
Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгоход БСШУ-ны сайдын 2008 оны 112-р тушаалыг баримтална.
Боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг хүчингүй болгосон, хаясан, гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгоно.
БҮРЭН ДУНД БОЛОВСРОЛЫН ҮНЭМЛЭХ, СУУРЬ БОЛОВСРОЛЫН ГЭРЧИЛГЭЭ НӨХӨН АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Үндсэн материал:
1. Гэрчилгээ, үнэмлэхийг нөхөн олгохыг хүссэн өргөдөл (өргөдөлд төгссөн сургууль, он, анги, ангийн багшийн нэр, бичиг баримт нөхөн авах болсон учир шалтгаан, гэрийн хаяг, утасны дугаарыг үнэн зөв бичнэ)
2. Сургууль төгссөнийг батлах сургуулийн захирлын тодорхойлолт (тодорхойлолтод сургууль төгссөн он, анги, олгосон боловсролын бичиг баримтын дугаарыг бичнэ, боловсролын бичиг баримтын дугаар олдохгүй бол энэ тухай тэмдэглэнэ)
3. Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхийн дүнгийн Б маягтын хуулбар /Б маягт байхгүй тохиолдолд сургуулиас журналын арын жилийн эцсийн дүнтэй хэсгийг хичээл бүрээр хуулбарлана. Хуулбарласан хүний гарын үсэг, тэмдэг байна./
4. Гээгдүүлсэн болон зөрчилтэй бичиг баримтын дугаарыг хүчингүйд тооцсон сонины газрын тодорхойлолт (тодорхойлолтод иргэний нэр, баримтын дугаарыг заавал тэмдэглэнэ)
5. Иргэний үнэмлэхний хуулбар
6. үнэт цаасны үнэ 16500 төгрөг
Нэмэлт материал
1.Овог, нэр солигдсон бол холбогдох байгууллагын шийдвэр, баримтыг хуулбарын хамт авчирна.
2.Зөрчилтэй боловсролын бичиг баримтыг хураалгана.
3.2006 оноос өмнө төгсөгчид шаардлагатай бол - Сурагчийн хувийн хэрэг (хувийн хэргийн нүүр, хувийн хэрэг анх нээсэн болон сурлагын үнэлгээ дүн, сургууль төгссөн тухай тэмдэглэлийг хуулбар, эх хувийн хамт) - Төгсөлтийн монтаж (эх хувь, хуулбарын хамт)
Материалыг өдөр бүр хүлээж авна. Нөөц байгаа тохиолдолд ажлын 1-2 хоногт олгоно
Хариуцах мэргэжилтэн:
Статистик, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах арга зүйч Ц.Хандаасүрэн
Холбоо барих дугаар: 9112-1200, 9912-8857
Нийтлэгдсэн: 2023-10-23 11:35:00