УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАД БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Дархан-Уул аймгаас улсын төрөлжсөн олимпиадын 2-ын даваанд шалгарсан 51 багш сурагч 12 төрлийн судлагдахуунаар амжилттай оролцлоо. Үүнээс:
Физикийн улсын 34 дүгээр олимпиад – Дунд ангийн ангилалд Од цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч Г.Амармэнд Мөнгөн медаль Бэлтгэсэн багш П.Дэмбэрэлням
- Ахлах ангийн ангилалд Од цогцолбор сургуулийн 12.5 ангийн сурагч Б.Баасандорж Хүрэл медаль бэлтгэсэн багш П.Дэмбэрэлням
-Химийн улсын 32 дугаар олипиад- Дунд ангийн төрөлд Од цогцолбор сургуулийн 9а ангийн сурагч С.Жавхлантөгс бэлтгэсэн багш Б.Солонго
Газарзүйн улсын 27 дугаар олимпиад - Багшийн ангилалд Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн багш П.Хэнмэдэх Мөнгөн медаль
Орос хэлний 26 дугаар олимпиад- Ахлах ангийн энгийн ангилалд Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12в ангийн сурагч С.Айдос Алтан медаль бэлтгэсэн багш М.Наранцэцэг
Мэдээлэл зүйн улсын 37 дугаар олимпиад - Ахлах ангийн ангилалд ОИЦ сургуулийн 12.1 ангийн сурагч Б.Төрхүү алтан медаль бэлтгэсэн багш Г.Ганхуяг
2. Дунд ангилалд Монгол Оюу сургуулийн 10.1 ангийн сурагч Г.Амарсанаа мөнгөн медаль бэлтгэсэн багш Г.Түмэндэмбэрэл
3. Багш ангилалд Монгол Оюу сургуулийн багш Г.Түмэндэмбэрэл хүрэл медаль хүртэж бахдам сайхан амжилттай оролцлоо.
4. Бүтээлийн төрөлд Од цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч Ц.Мөнхтэнгэр Т.Билгүүн нар "WeTalk баг WeTalk Mongolia & Virtual Mouse" бүтээлээр хүрэл медаль бэлтгэсэн багш Л.Баярсайхан
Үндэсний бичгийн улсын 17 дугаар олимпиад- Ахлах ангийн ангилалд Шинэ Алхам сургуулийн 12а ангийн сурагч Б.Ундрах мөнгөн медаль бэлтгэсэн багш Д.Дэлгэрмаа нар тус тус амжилтуудыг гарган оролцоод ирлээ.
Аймгийн нэрийг улсдаа гарган манлайлан оролцсон багш сурагчдадаа ажил сурлагын өндөр амжилтыг хүсье.
Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.

 


Нийтлэгдсэн: 2023-05-24 10:44:55