- Нүүр
- Танилцуулга
- Үйл ажиллагаа
- Мэдээ, мэдээлэл
- СӨББ
- ЕБС
- Иргэдэд үйлчлэх
- Ил тод байдал
- Шилэн данс
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ЗАР
Төрийн албаны зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн удирдах, гүйцэтгэх, туслах түшмэлийн төрийн жинхэнэ албан тушаалын 45 сул орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллах зарыг мэдээлж байна. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 4.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сул орон тоог олон нийтэд мэдээлэх, төрийн жинхэнэ албан хаагч төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах боломжийг хангах үүднээс уг албан тушаалд ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдын хүрээнд 5-аас доошгүй хоногийн хугацаанд Зөвлөлийн цахим хуудас, Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо цахим системээр мэдээлнэ. Төрийн жинхэнэ албан хаагч тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаж буй тохиолдолд адил төрлийн албан тушаалын адил ангилалд шилжүүлэн ажиллуулахдаа тусгай шалгалтгүйгээр шууд томилно” гэж заасан. Төрийн жинхэнэ албан хаагчдад тавигдах болзол, шаардлага: -Төрийн жинхэнэ албан тушаалд хууль тогтоомжийн дагуу томилогдсон байх: -Зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх: -Зарлагдсан албан тушаалтай адил төрлийн адил ангилалд ажилладаг байх: Бүртгүүлэх хугацаа, баримт бичиг: Шилжин ажиллах хүсэл сонирхолтой төрийн жинхэнэ албан хаагч нь дараах баримт бичгийг бүрдүүлэн тухайн байгууллагын цахим хаягаар 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн 17:30 цагийн хооронд хүсэлт илгээнэ үү. Дараах баримт бичгийг цахимаар илгээнэ. Үүнд:
Холбоо барих утасны дугаар 70373756, 99084560 ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛ Нийтлэгдсэн: 2024-10-15 10:54:47
|