АЙМГИЙН ШИЛДЭГ “ШАТАРЧИН ГЭР БҮЛ”-ИЙГ ШАЛГАРУУЛЛАА

2019 оныг Дарханчууд Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосон. Үүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Дархан-Уул аймгийн Шатрын холбоо, Дархан сумын 11 дүгээр багийн өндөр настан, шатрын спортын 1 дүгээр зэрэгтэй ахмад шатарчин Б.Цэдэвтэй хамтран АЙМГИЙН ГЭР БҮЛИЙН БАГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ шатрын тэмцээнийг Залуучууд театрт зохион явуулж аварга гэр бүлийг шалгарууллаа. 

1989 онд анх Монгол улсад Шатарчин гэр бүлийг шалгаруулж байсан бол 1990 онд манай аймагт зохион явагджээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл шатарчин гэр бүлийг шалгаруулах тэмцээн зохиогдоогүй ажээ. Тиймээс Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд энэхүү тэмцээнийг дахин санаачилж явуулсан бөгөөд тэмцээнд 8 өрхийн 30 гаруй иргэд оролцож оюунаараа өрсөлдсөн юм.

Шатрын аварга гэр бүлээр Дархан сумын 5 дугаар багийн иргэн Х.Нямдоржийн гэр бүл тодорчээ. 

Тэмцээний гол зорилго нь Дархан-Уул аймгийн Гэр бүлээрээ шатарчин аймаг болгох, өрх бүр гэр бүлээрээ чөлөөт цагаа шатрын спортоор хичээллэж оюунлаг өнгөрүүлэх, Улсын болон тив дэлхийн аварга шатарчин гэр бүл төрөн гарах , цаашид уламжлал болгох зохион явуулахад оршжээ. Анх удаа гэр бүлээрээ оролцох боломжтой энэхүү тэмцээн Монголын шатрын холбооны дүрмээр явагдсан бөгөөд цаашид тус тэмцээн уламжлал болох ажээ. 


Нийтлэгдсэн: 2019-12-02 15:00:00