Дугуйн арга шагнал гардуулах ёслол

Дугуйн арга арифметикийн анхдугаар уралдааны аваргуудад шагнал гардууллаа. Дугуйн арга нь Дэд профессор Цагааны Баттогтох багшийн түгээн дэлгэрүүлсэн тэргүүн туршлага юм. Тус уралдаан 2 үе шаттай явагдсан бөгөөд эхний шатанд 22 сургуулийн 1800 гаруй багш, сурагчид оролцож 2 дугаар шатанд 524 сурагч шалгаран аваргаа тодруулжээ.

100 хувийн гүйцэтгэлтэй хийсэн 25 сурагч байсан бөгөөд 75 хүүхэд Улаанбаатар хотын олимпиадад орсон бодлогыг бодож чаджээ. Энэ нь Дархан-Уул аймгийн сурагчдын оюуны цараа ямар байгааг харуулж чадсан амжилт юм.
Харин багш нарын төрөлд төрийн өмчийн 21ерөнхий боловсролын сургуулийн 259 бага боловсролын багш нараас багийн дүнгээр ОИЦ сургууль, Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 4 сургуулийн 22 багш нараас багийн дүнгээр Монгол оюу сургуулийн багш нар тус тус тэргүүлсэн байна.
6 дугаар ангийн төрөлд ерөнхий боловсролын 9 сургуулийн 371 сурагчаас анги хамт олноороо Од цогцолбор сургуулийн С.Мэндсайхан багштай 6а анги тэргүүлж шилжин явах цомын эзэн болсон юм.
Хувийн хэвшлийн 5 сургуулийн 153 сурагчаас 19 дүгээр сургуулийн Л.Баасанхүү багштай 5в анги тэргүүлжээ.
Мөн энэ өдөр Дархан-Уул аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр Монгол Оюу сургуулийн бага боловсролын багш Б.Эрдэнэчимэг, аймгийн Засаг даргын жуух бичгээр ОИЦ сургуулийн математикийн багш Б.Энхбаяр нарыг шагнаж урамшууллаа.


Нийтлэгдсэн: 2019-12-18 13:00:00